Х.Ганхуяг: Бид вакцинжуулалтаа маш эрчимтэй хийвэл эдийн засаг хурдацтай идэвхжинэ
2021.03.04

Х.Ганхуяг: Бид вакцинжуулалтаа маш эрчимтэй хийвэл эдийн засаг хурдацтай идэвхжинэ

Эх сурвалж.Өдрийн сонин, Б.Номин-Эрдэнэ

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.


-Засгийн газар эрүүл мэндээ хамгаалжэдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө боловсруулж баталлааЖижигдунд үйлдвэрлэлүйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэйгурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл өгөхөөр туссан байна лээЭнэ талаарх таны байр суурь ямар байна?

-Цар тахлаас шалтгаалж бид эдийн засгаа сэргээх хөтөлбөрийг явуулахаас өөр аргагүй. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын дундуур 21 гишүүн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан. Үүнд, ЖДҮ эрхлэгчдийн зээлийн хүүг хөнгөлөх, Засгийн газраас татаас өгөх, дээрээс нь хүүг нь хойшлуулж өгөх тогтоолын төсөл байсан. Өмнөх цар тахлын хүрээнд авах арга хэмжээнд зээлийг ирэх долдугаар сарын нэгэн хүртэл хойшлуулж байсан бол бид ирэх арванхоёрдугаар сарын 31 хүртэл хойшлуулах боломжтой байхаар зээлийн хүүг нь 50 хувиар хөнгөлөх тогтоолын төсөл санаачилж оруулж ирсэн. Нийтдээ ойролцоогоор 200, 300 тэрбум төгрөгийн зардалтайгаар тухайн тогтоолын төсөл хэрэгжих боломжтой байсан. Нэгэн зэрэг Банкны хууль яваад хажуугаар нь тогтоолын төсөл яваад тухайн үед үл ойлголцол бий болсон. Харин энэ удаа 10 их наяд хөтөлбөрийн зургаан багцын нэг багц нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан багц юм. Тогтоолын төслийг нэгтгээд илүү хөнгөлөлттэй байх нөхцөлтэйгөөр шинэ тогтоолын төсөл гарсан. Энэ нь гурван хувийн хүүтэй, эхний нэг жил зөвхөн хүүгээ төлнө. Зээлийн хүүгээ долдугаар сарын 1-нээс хойш төлж эхэлнэ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард судалгаа явуулахад нийтдээ хамрах хүрээ нь 61 мянган ААН хамрагдахаар байсан. Анх хөл хорио тогтоож эхлэхэд л жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хувиараа бизнес эрхлэгчид маш хүнд байдалд орсон.

Ингээд Худалдаа аж үйлдвэрийн танхим, Улаанбаатарын худалдааны танхим судалгаа хийсний үндсэн дээр тэрхүү тогтоолын төслийг санаачилсан. 60 гаруй мянган ААН дунджаар 10 ажилтантай. Ингээд үзэхээр 600 мянган хүний ажлын байраа алдах асуудал сөхөгдөж байсан. Одоо гарч байгаа төсөл хөтөлбөр арилжааны банкаар дамжина. Өөрөө барьцаагаа хангана. Аль нэг даргын нөлөөлөл орж ирэхгүй. Зээлийн хэмжээ 500 сая төгрөг хүртэл байхаар хязгаар тавьчихсан.

-Жижиг дунд үйлдвэрлэгчид өөрсдөө барьцаагаа хангана гэхээр барьцаа хөрөнгө хүрэхгүй асуудал гарч ирдэг.

-Энэ тал дээр зээлийн батлан даалтын сан дээр багцыг нь нэмэгдүүлчихэж байгаа юм. 7, 8 тэрбумын багцтай байсныг одоо 10 тэрбумын багцтай болгосон. Барьцаа хөрөнгө нь хүрэхгүй байгаа жижиг дунд ААН-үүд зээлийн батлан даалтын сан дээр очоод батлан даалтаа хийлгээд банк руугаа хандаад авч болж байгаа юм.

-10 их наядын төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд Төв банкны үнэт цаасны хүүг буулгах ёстой гэж эдийн засагчид үзэж байна лээТөв банкны бодлогын хүүг бууруулах боломж бий юу?

-Төв банкны үнэт цаасны бодлогын хүүг бууруулах боломж бий. Үндсэндээ ковидтой холбоотойгоор Зүүн Өмнөд Азийн төв банкууд бодлогын хүүгээ 0-4 хувийн хооронд бариад байгаа юм. Төв банкинд байршуулах хүүгээ л багасгачихаж байгаа юм. Манайх энэ бодлогоо давхар хийгээд явах ёстой. Гэхдээ өнөөдөр хамгийн бага түвшинд 6,5 хувь дээр ирчихсэн байгаа юм. Нэмээд бодлогын хүүгээ бууруулах ёстой л доо. Бууруулж байж ачааллыг нь зөвхөн Төв банк, Засгийн газар авах биш, нөгөө талдаа ч ачааллыг өгөх ёстой.

-Манай улс ковидын эсрэг вакцинжуулалтаа эхлүүлсэнВакцинжуулалтын талаар нийгэмд янз бүрийн байр суурь ажиглагдаж байнаТаны хувьд үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Шинжлэх ухаанд итгэж л байгаа бол вакцин хийлгэх нь зөв. Асар олон өвчнийг вакцинаар дарсан. Сүүлийн хэдэн жил сошиалд хөтлөгддөг цаг үед ирчихээд байна л даа. Сошиалд хөтлөгдчихөөд нэг талдаа ковидыг хэт дөвийлгөж хардаг. Шийдэл олохоор зөв, эсвэл буруу гэж дөвийлгөдөг. Вакциныг хурдан хугацаанд хийх боломжтой болсон нь компьютер тооцооллын хурд нэмэгдчихсэн учраас тэр. Тест хийгээд буцаагаад үр дүнг нь тооцох хурд нь нэмэгдсэн. Хүний бие дэх ДНХ-ын урвал шатлалыг компьютероор тооцоолохын тулд 10-15 жил зарцуулдаг байсан бол одоо нэг цагийн дотор тооцоолох боломжтой боллоо. Шинжлэх ухаан асар хурдтай хөгжиж байна. Энэ нь цаг хугацааг хэмнэх боломжтой болгож байна. Израильчууд арилжааны зорилгоор буюу асар өндөр үнэтэйгээр вакцин олж авсан. Хүн амынхаа 50,60 хувийг вакцинжуулчихсан. Өртгийг нь тооцоолохоор PCR шинжилгээ хийх, арилжааны зориулалттай вакцин худалдаж авах хоёрын өртөг ойролцоо. Өнөөдөр бид вакцинжуулалтаа маш эрчимтэй явуулчихвал эдийн засаг идэвхжээд явах боломжтой. Бид хүн амынхаа 60 хувийг вакцинжуулчихсан байхад өвчин тархах магадлал 98 хувиар буурна.

-Банкны хуулийн гол зохицуулалт юу байв?

-Алс хэтийн зорилгыг нь харвал бизнесийн орчин эрүүл болно. Хэн ч бизнесээ булаалгана гэж айхгүй. Хоёрдугаарт, зээлийн хүү хямдарч орж ирнэ. Бизнесийнхээ мэдээллийг энд тэнд алдаад байхгүй. Улс төр цэвэрхэн болно. Банкууд буюу хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр улс төр хийгээд байх хөшүүрэг алга болно. Шударга бус өмч хувьчлал явахаа болино. Шударга өрсөлдөөнийг илүү дэмжсэн хууль болсон. 2020 оныг хүртэл эдийн засагчид аль болох олон банктай бол тэгвэл шударга өрсөлдөөн бий болно, зээлийн хүү буурна гэж үздэг байсан. Бусад орны туршлагыг судлаад үзэхээр олон банк бий болохоор хадгаламж татахын төлөө өрсөлдөөн бий болдог. Менежмэнт нь шилэн биш байхаар алдаа дутагдал гардаг. Тэгээд банкууд нь дампуурдаг. Үүний үр дүнд хадгаламж эзэмшигч, татвар төлөгчид хохирдог. Үүнтэй тулаад даваад гараад ирсэн орнууд яасан бэ гэхээр хувьцаа эзэмшигчийг нь багасгасан. Ингэхээр яг банкны бодит эзэн гэдэг зүйл байхгүй болоод олон хувьцаа эзэмшигч болчихож байгаа юм. Олон хувьцаа эзэмшигч бий болчихоор банкны мөнгийг давуу байдлаар ашиглахыг зөвшөөрөхгүй. Нэг ёсондоо өөрсдөөр нь хянуулчихаж байгаа юм. Хувьцаа эзэмшигчид нь банкаа хянадаг болно. Хууль бус зүйл рүү зарцуулахыг зогсооно.

-Энэ хуулиар банкны хувьцааг иргэд худалдаж авахдаа мөнгөө төлж авах ууүнэгүй авах уу?

-IPO хийхэд нь мөнгөө төлж авна. Анх санал болгосон үнээр нь авна. Банкныхан үнэлгээ хийнэ. Үнэлгээ нь бодит эсэхийг аудитын компани хянана. Санхүүгийн зохицуулах хороо дээр очиж үнэлгээгээ хянуулж батална. Энэ бүхнийг давж гарч байж хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалах юм.

Бодит бус үнэлгээтэй бол хувьцааг хүн худалдаж авахгүй. Хувьцаа гэдэг чинь хөрөнгө. Банкны хувьцаагаа барьцаалаад зээл авах боломжтой. Заавал үл хөдлөх хөрөнгө олоод ир гэдэг зүйл байхгүй болно. Өөрсдөө банкаа хянахаас гадна Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хянана. Шилэн данстай болно. Олон хувьцаа эзэмшигчидтэй байхаар тайлан бланс зөв гарч байна уу гэдгийг хянадаг болно. Гүйцэтгэх захирлаа солих эрх мэдэлтэй болно. Ингээд явахаар банк цэвэрхэн болно. Энэ хууль ач холбогдлынхоо хувьд Шүүхийн хуулийн дараагийн томоохон хэмжээний реформ болж чадсан.