Х.Нямбаатар: Насанд хүрсэн бүх иргэнд тоон гарын үсэг олгож, гадаад паспортыг бүхэлд нь цахимд шилжүүлнэ
Хууль зүй, дотоод хэргийн яам энэ жил салбартаа цахим шилжилт хийх зорилт тавиад ажиллаж байна.
Монгол Улсын насанд хүрсэн бүх иргэнд тоон гарын үсэг олгох, улмаар иргэний үнэмлэхийг цахимжуулах ажлыг бүрэн утгаар нь хийнэ. Манай улсад зорчин ирж буй гадны иргэдэд и-виз олгох, гадаадад зорчиж буй Монгол Улсын иргэд и-гэйт-ээр нэвтрэх зэрэг ажлуудыг энэ ондоо бүрэн хэрэгжүүлэх юм. Түүнчлэн бидний энгийн гадаад пасспорт болон албан дипломат пасспорт ч мөн бүгд цахимд шилжих юм.
Холбоотой мэдээ
2024.12.18
2024.12.18
2024.12.18