2020.12.31

Ц.Даваасүрэн: Бусдаас илүү яагаад тэр баялагийг хүртсэн юм бэ? Тиймээс төлөх нь зөв

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.31\ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Цар тахлаас болж хөдөлмөрлөх сэтгэхүй нь багасч эхэлж байна. Хөнгөлөлт нэхсэн байдал руу орж эхэлж байна. Ялангуяа ард түмнийхээ баялагаар амьдарч байгаа компаниуд зүгээр л төлөөд явж байсан нь дээр. Энэ зүйл өөрөө морал хаазарт үүсгээд байна. Төлөхгүй хойшлуулж болох юм байна, шийдвэр гарчих юм байна гээд. Төлдөг сайн, төлдөггүй муу компаниуд мэдээж байгаа. Тийм юм байдаг учраас энэ торгууль гэдэг юм байгаа юм.

Оны эцэст төсвийн орлого чинь муу байгаа учраас жишээ нь хөрөнгө оруулалтын төлбөрөө төлж чадахгүй байгаа юм билээ. Тэтгэврийн сан өөрөө алдагдалтай байдаг сан. Энэ нь хүүгүй мөнгөө өөрөө өөртөө зээл болгож ашиглах боломжийг олгоод байна. Тиймээс баялаг хүртэж байгаа байгууллагууд дуугүй төлөөд явах ёстой.

Бусдаас илүү яагаад тэр баялагийг хүртсэн бэ?

Үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа уул уурхайн компаниудын юм нь өссөн байна. Ийм компаниудыг оруулах хэрэггүй юм.