Л.Энх-Амгалан: Малчид эрт тэтгэврээ тогтоолгох эрх нь нээгдээд, ЭЗ-ийн боломж нь хаагдсан
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.19\ нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;-ийг хэлэлцлээ.
Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
Малчдын, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн орлого байхгүй болсон жил тохиож байна. Иргэд эрт тэтгэврээ тогтоолгох хуулиар эдлэх эрхээ эдэлж чадахгүй нөхцөл үүссэн. Жишээ нь: Ажилласан жилийг тооцоод гаргуулах 52.000 малчид, 99.000 хувиараа хөдөлмөр эрхлэгч нар байна. Улсын хэмжээнд нийт 140.000 гаруй хүн энэ хуулиар эрт тэтгэврээ тогтоолгох эрх нь нээгдээд, эдийн засгийн боломж нь хаагдсан. Үүнийг нэг жилээр хойшлуулах зайлшгүй шаардлага үүссэн байна. Бид Нийгмийн даатгалын шимтгэлийг, зээлийг 7-р сарын 1 хүртэл хойшлуулж байна.
Бид дэлхийн банкны 50 сая ам.долларыг хүлээгээд суумааргүй байна Сангийн сайд аа. Иргэд маань Эрүүл мэндийн эрсдэлд орсон ийм үед Эрүүл Мэндийн Даатгалийн сангийн үлдэгдэл 500 тэрбум төгрөгийг одоо л зарах ёстой шүү.
Сангийн сайд ЭМД-ийн сангаас гадна Эрсдлийн санг байгуулж өгмөөр байна. Бидэнд эрсдлийн санг 50-60 тэрбумыг төвлөрүүлээд байгуулах боломж нь байгаа. Эрсдлийн санг удирдах эрхийг цаг алдалгүй Эрүүл мэндийн сайдад яаралтай өгч, энэ мөнгөөр вакцинаа авах ийм том боломж дотооддоо байгаа шүү
Холбоотой мэдээ
2024.12.20
2024.12.20
2024.12.19