2025.06.27

Ж.Баясгалан: Инфляц 10 хувь гарчхаад байгааг захын дэлгүүрийн худалдагч мэдэж байна

УИХ-ын чуулганы /2025.06.27/-ны өдрийн хуралдаанаар Энэ оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан:

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл чухал асуудал явж байхад Сангийн сайд ч байхгүй, Ерөнхий сайд ч байхгүй, хариулах хүмүүс эзгүй байна. Ямнаас ирсэн мэргэжилтнүүдийнх нь хариулт нь Төсвийн байнгын хороон дээр ч ялгаагүй бөөрөнхий л байсан.

ЗГ-аас барьсан төсөлд инфляц 9,5% гээд 2025 онд өсөөд ороод ирлээ. Өсөхөд хамгийн гол нөлөөлсөн зүйл ЗГ-аас өргөн барьсан төсөлд тусгачихсан байгаа шүү. Өрхийн цахилгааны төлбөр, цахилгааны үнэ нэмсэн, орон сууцын түрээсийн зардал болоод хэрэглээний үнийн өсөлт голлон нөлөөлсөн гэж үзсэн байгаа. Хамгийн гол нөлөөлсөн зүйлсийг 2026 онд 7% гэчихсэн байгаа. Би дахин асуух гээд байгаа зүйл нь 2025 онд 9,5% болчхоод байгаа юм. Монгол банкны мэдээлснээр, Г.Лхагвасүрэн ерөнхийлөгчийн хэлснээр 2 оронтой тоо руу оны эцсээр орно гэж байна. Бизнес эрхлэгчид, ард иргэд бүгдээрээ 10% аль эрт гарчихсан гэдгийг захын дэлгүүрийн худалдагч хэлж байгаа юм2026 ондоо 7% гээд тавьчихсан. Сая ярихдаа ЗГ жил болгон инфляцыг бууруулах гэдэг л зорилготой байгаа, зорилготой байгааг бүгд ойлгож байгаа. Гэхдээ бодит амьдралтайгаа жоохон ойрхон баймаар байна шүү.

2026 оны 1 сарын 1-нээс дулааны үнэ нэмэгдэнэ. Айл өрх,албан газар нэмэгдэнэ, халуун хүйтэн усны үнэ нэмэгдэнэ, бохирын үнэ нэмэгдэнэ. Бүгд нэмэгдэхэд инфляц 7 хувь байх боломжтой юу? Өмнө нь асуухад өөр зүйл ярьсан. Дулааны үнээ, халуун хүйтэн усаа инфляц өсөхтэйгөө уялдуулж тооцсон уу? 7%-тай байж чадах уу? Ирэх онд бид дахин төсвийн тодотгол хийх ёстой юм уу? Мэдээж нүүрсний үнийг дахин ярих ёстой, бүр өдөр болгон санаж байх хэрэгтэй. Нүүрсний үнэ ч буураад худалдан авалт ч буураад байгаа. Тэгэхлээр үүнийг яаж тусгасан юм бэ? Валютын ханшийн өсөлт бид нар барих боломжтой юу? 2026 онд өсөх юм уу? 7% гээд хэтэрхий өөдрөг төсөв байна. Дахин төсвийн тодотгол хийх нөхцөл үүсэх вий!

Сэтгүүлч

. Б.Цэцэгсүрэн