2020.10.01

С.Чинзориг: Мөнгөний бодлого Зээлийн хүүг буулгах стратегийн баримт бичигтэй хэрхэн уялдаж байна вэ?

Өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанк 2020.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.


 

Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг асуулт асуулаа. 

"Оруулж ирж байгаа Мөнгөний бодлого макро эдийн засаг, төсөв санхүүгийнхээ бодлоготой хэр уялдаж орж ирж байгаа вэ? 

Хоёрдугаарт, бид өнгөрсөн ээлжит бус чуулганаар Зээлийн хүүг буулгах стратегийн баримт бичгийг баталсан. Энэ бичиг баримттайгаа хэрхэн уялдсан бэ? 

Гуравт, 2021 онд эдийн засаг, төсөв санхүү амаргүй байна гэж бодож байна. Энэ талаар олон улсын байгууллагуудтай хамтрах талаар яриа хэлэлцээр өрнөж байна вэ?

Дөрөвдүгээр, гурав хоногийн өмнө Монголбанкны дэд Ерөнхийлөгч хэвлэлийнхэнд "хоёр арилжааны банкны дээр Монголбанкнаас тогтворжуулах төлөвлөгөө гаргаад, хэрэгжүүлж байгаа гэсэн. Энэ ямар  төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа талаар хэлж өгөөч"

Түүний асуултад Монголбанкны Ерөнхийлөгч хариулт өглөө.

"Зээлийн хүү буурлах чиглэлээр УИХ-аар тогтоол гарсан цагаас эхлээд Монголбанкны зүгээс авах арга хэмжээ авч эхэлсэн байгаа"