УИХ
Засгийн газар
Нийслэл
УИХ
Засгийн газар
Нийслэл
Мэдээ
Хууль
Эксперт
Жиргэх
2020.09.14
"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн нүүрс борлуулалт ил тод, нээлттэй, “шилэн” болсон
Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн өмнөх удирдлагуудтай холбоотой “нүүрсний гэрээнээс зуучлалын хөлс нэрээр ашиг хүртдэг байжээ” гэсэн агуулга бүхий мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдээр олон нийтийн сүлжээнд цацагдсан.
Уг ташаа мэдээллийг санаатай, зохион байгуулалттай тараасан хэмээн тус компанийн Олон нийттэй харилцах албанаас мэдэгдээд няцаалт гаргажээ.
Уг няцаалтад, "Дээрх мэдээлэлд “одоогийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тухайн үед тэргүүн дэд захирал байсан, нүүрсний гэрээнд гарын үсэг зурдаг байсан” мэтээр ташаа бичсэн байна. Үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирал нүүрс борлуулах гэрээнд оролцох байтугай саналын хуудсанд ч гарын үсэг зурдаггүй, борлуулалтын гэрээний мэдээлэлтэй танилцдаггүй байсан бөгөөд Маркетинг хариуцсан газрын захирал, Геологи уул уурхайн газрын захирал, Ерөнхий нягтлан бодогч, Хууль эрх зүйн газрын захирал, Захиргаа, Удирдлагын газрын захирал гэсэн албан тушаалтнууд санал өгч, Борлуулалт хариуцсан нэгжийн удирдлага болон Гүйцэтгэх захирал гэрээнд гарын үсэг зурдаг байсан байна.
Тиймээс “нүүрсний гэрээнээс зуучлалын хөлс авдаг явдал байсан бол" энэ нь тухайн үед тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягтай хамааралгүй юм.
Харин ч Б.Ганхуяг Гүйцэтгэх захирал болсныхоо дараагаас олон түмний дунд яригддаг “нүүрсний гэрээний зуучлал” гэгддэг хууль бус үйл ажиллагааг зогсоохын төлөө шат дараатай арга хэмжээ авснаар өнөөдөр "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн нүүрс борлуулалт ил тод, нээлттэй, “шилэн” болсон гэж хэлж болно. Б.Ганхуягийг гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаанд “Эрдэнэс-таван толгой” ХК хоёр жил дараалан өндөр ашигтай ажиллаж, анх удаа иргэдэд ногдол ашиг өгсөн, мөн төмөр зам, дэд бүтцийн томоохон төслүүд, УБ-ын утааг арилгах ажлыг санхүүжүүлэн, татварт багагүй хэмжээний мөнгө төлж, улс орны хөгжилд онцгой хувь нэмэр оруулж байна. Иймд санаатай, санаандгүй худал ташаа мэдээлэл цацаад, олон нийтийн сүлжээн дэх группууд руу шэйрлэж түгээгээд байгаа хүмүүс мэдээллээ нягталж, залруулахыг хүсье" гэжээ.
Холбоотой
мэдээ
УИХ-ын Хянан шалгах түр хорооны гишүүд "Эрдэнэс тавантолгой" ХК-д ажиллав
2022.12.14
"Эрдэнэс тавантолгой" ХК хүний эрхийн магадлан шинжилгээний тайлангаа танилцуулав
2022.12.07
Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат, Эрчим хүчний сайдын хамт Тавантолгой уурхайд ажиллав
2022.12.07
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Өчигдөр
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр зам гэрээнд...
Өчигдөр
Ц.Туваан: Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр за...
Өчигдөр
О.Алтангэрэл: Ерөнхийлөгч дахин сонгогдож болохгүй гэдгийг д...
Өчигдөр
Доншен газрын тосны үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр н...
2025
05.13
Алтанширээ сумын нутаг дэвсгэрт баригдаж буй Газрын тос боло...
2025
05.13
“Онтрэ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талаарх асуудлаар бүлгийн...
2025
05.13
О.Алтангэрэл: Үндсэн хуульд зааснаар баялагтаа эзэн болох ар...
2025
05.12
Стратегийн ордуудын төрийн оролцоо, үр өгөөжийг нь авч үзэх ...
2025
05.12
“Даланжаргалан нарны цахилгаан станц”-ын үйл ажиллагаатай т...
2020
09.14
"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн нүүрс борлуулалт ил тод, нээлттэй, “шилэн...
2020
09.14
Б.Ганхуяг: Өнөөдөр 2 сая 500 гаруй иргэн ЭТТ-н хувьцааны ноо...
2020
09.09
1072 хувьцаа эзэмшигч хүүхдүүд ногдол ашгаа авахдаа И-баримт...
2020
09.09
Төмөр зам, эрчим хүчний томоохон төслүүдийн хэрэгжилтийн явц...
2020
09.07
Б.Ганхуяг: "Эрдэнэс - Тавантолгой" ХК нь 2016 он хүртэл улс ...
2020
09.07
У.Хүрэлсүх:Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиг...
2020
09.03
1,072 хувьцааны ногдол ашгийн мөнгө өнөөдрөөс иргэдийн данса...
2020
08.28
Нүүрс тээврийн жолооч нар тэмцлээ зогсоож, ажилдаа орлоо
2020
08.27
Тээвэрчид эрх, үүргээ хэрэгжүүлдэг болно
2020
08.26
Нүүрсний экспорт нэмэгдэж эхэллээ