Уул уурхайн хамтын ажиллагааг хөгжүүлэхээ илэрхийлэв
2020.07.30

Уул уурхайн хамтын ажиллагааг хөгжүүлэхээ илэрхийлэв

 УУХҮ-ийн сайд Г.Ёндон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УУХҮ-ийн сайд Г.Ёндон Монгол Улс БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай, энэ утгаараа Монгол Улстай харилцах харилцаанд чухал байр суурийг эзэлдэг, ялангуяа уул уурхайн салбарын хамтын ажиллагаанд голлох үүрэг гүйцэтгэдгийг тэмдэглэлээ.

Мөн Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон гарц”түр журмыг хэрэгжүүлэх хүрээнд хилийн боомтын нэвтрэх гарцыг нэмэгдүүлэх, Монгол жолооч нарыг хонуулах эсвэл шалган нэвтрүүлэх ажиллагааг хурдасгах тал дээр дэмжин ажиллахыг Элчин сайдаас хүслээ. Ноён Элчин сайд Цай Вэньруй энэ хүсэлтийг  яаралтай уламжилна гээд уул уурхайн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүхий л хүчээ дайчлан ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.