Ш.Раднаасэд: Тусгай хяналтын дэд хороо хуульзүйн байнгын хороонд харьяалагдах хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.09\ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
Ёсзүйн байнгын хороо байж болно. Үүнд шүүгчээс бусад төрийн өндөр албан тугаалтан гэж оруулж өгмөөр байна. Тарийн бүх албан хаагчидсахилга хариуцлагын бодлого барина гэхээр шүүгчийг оруулж байна. Шүүх өөрөө тусдаа явдаг. Мөн төрийн өндөр албан тушаалтан гэж нэмэх хэрэгтэй. Үүнийг оруулж өгөхгүй бол давхцал харагдаж байна.
Гишүүд ёсзүйн байнгын хороон дээр байнга дуудагдахаар болж байна. Гурван байнгын хороонд орчихдог гэнэт цагийн өмнө энд хуралтай гэж зарладаг. Энэ жилээс өөрчлөх л байх. Эхний байнгын хороо ирц нь арай гэж хүрээд хуралдах гэж байхад дараагийн хурал зарлагдаад эхлэх гэдэг. Төсвийн хэлэлцүүлэгийн үед гарч ирдэг. Үүнийг яаж зохицуулах юм бэ?
Тусгай хяналтын дэд хороо хуульзүйн байнгын хороонд байвал их зүгээр байдаг. Бүх тусгай үүрэгт байгууллагын төсөв хэрэгжилтийг хянадаг.Бодит үр дүнгээс нь харвал хуульзүйн байнгын хорооны дэргэд арай илүү үр дүнтэй байдаг шүү.
Холбоотой мэдээ
2024.03.25
2023.03.10
2023.01.04