Дархан-Уул аймгийн төрийн албан хаагчидтай уулзлаа
2025.02.26

Дархан-Уул аймгийн төрийн албан хаагчидтай уулзлаа

Төрийн үйлчилгээг түмэн олондоо чирэгдэлгүй, түргэн шуурхай үзүүлэх нь төрийн үндсэн үүрэг байдаг. Энэ хүрээнд хууль давсан журам, бүртгэл актуудыг цуцалж хүнд суртлыг бууруулахаар Засгийн газраас ажилласаар байна.

Одоогийн байдлаар 50 гаруй журмыг цуцалж, шаардлагатайг цахимжуулж "Зөвшөөрлийн тухай хууль"-д нийцүүлж ажиллалаа. Энэ ажилд Дарханчууд манлайлж байгаад талархалтай байна. Ирэх хаврын чуулганаар холбогдох хуулийн шинэчлэлийг хийхээр ажлын хэсэг ажилдаа орсон.Цаашид төрийн албаны реформ, төрийн өмчийн реформ, бизнес эрхлэгчдээ дэмжих ажлуудыг Засгийн газраас үе шаттайгаар хэрэгжүүлнэ.Үүнд төрийн албан хаагчдын дэмжлэг, хичээл зүтгэл, хамтын ажиллагаа чухал юм.