Баянголыг “УСЛАГЧ” Ж.Ганбаатар
2020.05.29

Баянголыг “УСЛАГЧ” Ж.Ганбаатар

2016 оны сонгуулиар МАН-аас Ж.Ганбаатар, А.Ундраа,  Д.Лүндээжанцан болон АН-аас С.Эрдэнэ нар УИХ-д сонгогдож дүүргийн иргэд МАН-ын гишүүдэд үнэмлэхүй итгэл үзүүлж, гурван суудал  өгсөн байдаг. Энэ жил МАН Д.Лүндээжанцан, Ж.Ганбаатар, Х.Ганхуяг нарын хүмүүст итгэл хүлээлгэн нэр дэвшигчээр илгээж буй. Намууд Баянгол дүүрэгт өрсөлдөөн ихтэй учир хүчтэй өрсөлдөгчдөө илгээдэг. С.Эрдэнийн тойрог хэмээн олон жил нэрлэгдсэн Баянгол дүүрэгт хүчтэй нэгэн өрсөлдөгч орж ирсэн нь Ж.Ганбаатар.

“Оргил”-ын гэх тодотголтой Ж.Ганбаатар гишүүн Баянгол дүүргээ хамгийн сайн “услагч” нэгэн. Энэ утгаараа өрсөлдөгчдийнхөө хувьд нилээдгүй “хатуу самар” нь байх юм.  Түүний хувьд тойрогтоо тордсон, усалсан хийсэн зүйл ихтэй аж.

Тухайлахад, Төр засгийнхан болон улстөрчид зам барина гэж олон жил иргэдийн чихэн дээр цэцэг ургуулсан асуудлыг шийдсэн. 2017 онд Баянгол дүүргийн 9, 10-р хорооны иргэдийн өдөр тутам ажил амьдралаа залгуулдаг гол хэсэг болох нэг км шороон замыг хувиасаа 600 сая төгрөгөөр хатуу хучилттай, явган замтай иж бүрнээр нь барьж гүйцэтгэсэн байдаг. Улстөрч өөрийн хөрөнгөөрөө нийтийн эзэмшлийн автозам тавьж хүлээлгэж өгсөн нь энэ.

Мөн ахмадууд ирж хуучин цагийн хууч дэлгэх, иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, балчир үрсээ агаар салхинд гаргаж болох амралт чөлөөт цагийн иргэдийн байр барьсан нь дүүргийн иргэдэд нь томоохон хөрөнгө оруулалт болсон билээ.

Тэрбээр хүүхэд багачуудын алгыг тэнийлгэдэг. Тодруулбал, жил бүрийн хүүхдийн баяр, шинэ жилээр тойргийнхоо цэцэрлэгийн бүх хүүхдүүдэд бэлэг өгч баярлуулдаг уламжлал маягийн зүйл тогтоочихсон, тэр. Ахмадын баяраар Баянгол дүүргийнхээ ахмадууддаа жил бүр хүндэтгэл үзүүлдэг.

Цаашид 5, 6, 7 дугаар хороодод зам хийлгэх, 11 байранд дулаалга, 12 байрны дээвэр засах, 40 байрны лифт солих зэрэг нийгэмд чиглэсэн олон ажлуудыг төлөвлөчихсөн сууж байгаа ажээ.