2020.01.24

О.Баасанхүү: Төрийн албанд хоёр гурав дахь эхнэртэйгээ суусан хүнийг оруулахгүй байж болох уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.24/ нэгдсэн хуралдаанаар, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын \2019.04.09-ны өдөр өргөн барисан\ төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Гэр бүлийн асуудал чухал. Үүнд хайнга хандаж болохгүй. 1993 онд гэрлэлтийн гэрээний асуудал тухайн үеийн гэр бүлийн хууль хэлэлцэж байхад яригдаж байсан. Тэр үед гэрээ гэдэг ойлголтыг хүлээн авдаггүй байсан бол өнөөгийн нийгэмд гэрээ байх ёстой ч юм шиг. Яагаад гэвэл гэр бүлийн маргаан хүүхдийн маргаан гээд янз бүрийн асуудал орж ирдэг. Энийг бодох хэрэгтэй.

Гадаадад төрж байгаа хүүхдүүдийн асуудал  их төвөгтэй байдлаг. Тэнд очоод Солонгос хүнтэй гэрлэдэг салдаг хүүхдээ хэн нь авах билээ? Аймшигтай шүү дээ. Хүүхдийн ирээдүй гэдэг нэг номер. Гэр бүл дээр гадны харъяалалын асуудал тухайн орны хууль гээд хүнд байдаг.  Аль нэг нь Монгол улсын иргэн бол хүүхэд нь Монгол улсын иргэн байх ёстой. 

Салалтыг их ярьлаа. Энэ бол маш их эмзэглэмээр асуудал. Төрийн албанд хоёр гурав дахь эхнэртэйгээ суусан хүнийг оруулахгүй байж болох уу? Ёс зүйгүй л гэсэн үг шүү дээ. Эхний удаа айлын удаа таарахгүй тохирохгүй байж болно дараагийн удаа таарахгүй байж болно гуравдахаа таарахгүй байна гэж юу байсан юм бэ?  мөнгө ихсэж баяжих тусам энд тэнд очиж борооны дараах мөөг шиг хүүхэд үйлдвэрлээд наад зах нь удмын санд аюултай. Монгол төр цэвэр ариун баймаар байна шүү дээ. Улс баяжина гэхээр мөнгө төгрөг яриад байдаг хууль хэрэгждэг, ёс зүйтэй байх хэрэгтэй. 

Цаг үе өөрчлөгдснөөс болоод ахмад настнуудыг тэжээн тэтгэх халамжлах асуудлыг хатуу оруулж өгөх хэрэгтэй. Өөрсдөө тэтгэн өсгүүлчихээд тэтгэвэрийн зээлээр нь амьдарчихаад хөсөр хаядаг. Эмэгтэй хүнд гар хүрэх эх хүнд гар хүрэхийг бүр болиулах хэрэгтэй. Би ягаан туулай гэдэг юм оруулаад өгөөч гэж хэлсэн чинь шийдээгүй. Тэр нв юу вэ гэвэл хүүхдийн тэтгэмжээ өгөхгүй байгаа хүмүүст ягаан туулай зүүгээд гудамжинд хог цэвэрлүүлдэг ч юм уу тэгвэл хүмүүс чинь аюултай юм байна гэдгийг ойлгож ухамсарт нь хүрнэ. Охид бүсгүйчүүдээ авармаар байна шүү дээ. Тэгж байж улс орон зав явна.