Ж.Энхбаяр: Телевизүүд ҮАБ-ын үзэл баримтлалтай сайн танилцах хэрэгтэй
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн \2019.12.05\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн "Өргөн нэвтрүүлгийн тухай" хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
Телевизийн нэвтрүүлэгийн чанар контент сүүлийн хэдэн жил эрс сайжирсан. Үзэгчидийн сэтгэл ханамж өндөр байгаа. Зах зээлд хэт монопол тогтоохоос урьдчилан сэргийлсэн байдал нь миний хувьд зүйтэй гэж үзэж байна. Үүнээс цааш хэт хатуурхах шаардлага байхгүй гэж би бодож байна. Бидний олж авсан хамгийн чухал зүйл бол иргэдийн ухамсарыг чөлөөлсөн асуудал шүү дээ.
Үг хэлэх, хэвлэн нийтлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхийг телевизийн салбар хамгаалах ёстой. Телевизүүд ҮАБ-ын үзэл баримтлалтай сайн танилцах хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдал эрх чөлөөнд харшилсан зүйлүүд орж ирэх юм бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нөхцөл байдал үүсгээд явах бүрэн боломжтой.
Холбоотой мэдээ
2024.12.21
2024.12.18
2024.12.17
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан
АБГББХ-ны хуралдаан