Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ыг зорилоо
2019.12.03

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ыг зорилоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар тус улсад айлчлахаар өнөөдөр эх орноосоо мордлоо. Айлчлал энэ сарын 3-6-нд үргэлжилнэ. 

Айлчлалаар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Ингэхдээ, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлд хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцох юм.

Мөн айчлалын хүрээнд, энэ сарын 4-нд Москва хотноо ”Монгол-Орос, Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт бизнес форум болон “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн болно.