Оросын Иргэний нисэхийн ажилтнуудын ҮЭ-ийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Өнөөдөр буюу /2019.10.29/-нд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Оросын Иргэний нисэхийн ажилтнуудын ҮЭ-ийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Гадаад харилцаа олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Амарсанаа, Монголын Тээвэр холбоо Газрын тосны ажилтнуудын ҮЭ-ийн холбооны дарга Б.Рагчаа, Бүх Оросын Иргэний нисэхийн ажилтнуудын ҮЭ-ийн холбооны дарга дарга Селитринников Валерий Иванович, Хууль эрх зүйн дэд эрдэмтэн зөвлөх Иванов Александр Борисович "Госкорпорация по ОрВД" ФГУП-ын харъяа Москвагийн агаарын хөдөлгөөний удирдлагын төв (МЦ АУВД) улсын үйлдвэрийн газрын ҮЭ-ийн хорооны дарга Пралич Андрей Иванович оролцлоо.
Уулзалтын эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Монгол ҮЭ-ийн холбооны үйл ажилалгаатай танилцахаар ирсэн Оросын нисэхийн ҮЭ-ийн холбооны удирдлага баг хамт олонд талархал илэрхийлж Монголд үйлдвэрчний эвлэлийн холбооны туулсан түүхэн цаг үе өнөөгийн ҮЭ-ийн холбооны үйл ажиллагааны чиглэл хийж хэрэгжүүлж буй ажлын тухай ярьж хоёр орны ҮЭ-ийн байгууллагын хамтын ажиллагаанд амжилт хүсэв.
Энэ үеэр Бүх Оросын Иргэний нисэхийн ҮЭ-ийн холбооны дарга Селитринников Валерий Иванович хэлэхдээ "Монголын Тээвэр холбоо Газрын тосны ажилтнуудын ҮЭ-ийн холбооны урилгаар Монгол улсад ирсэндээ баяртай байна. Бүх Оросын иргэний нисэхийн гишүүдийнхээ өмнөөс МҮЭ-ийн холбооны үйл ажиллагаанд амжилт хүсье" гэв.
Түүнчлэн энэ үеэр Монголын Тээвэр холбоо Газрын тосны ажилтнуудын ҮЭ-ийн холбоо, Бүх Оросын Иргэний нисэхийн ҮЭ-ийн холбооны дарга нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав. Энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хоёр орны ҮЭ-ийн туршлага солилцох, идэвхтэн сонгуультнуудыг чадавхжуулах сургалтад хамруулах ажлыг хамтран хийж хэрэгжүүлэх боломж бүрдэж буй юм байна.