2019.05.23

Б.Бат-Эрдэнэ: Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийг та ахлаад, анхаарч ажиллах боломжтой боллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.23/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Т.Аюурсайханыг томилох эсэхийг хэлэлцлээ. Гишүүд нэр дэвшигчээс асуулт асуусан юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

"Нэр дэвшигчээс асуух зүйл байна. Өчигдөр байнгын хорооны хурлын үеэр ч би асуусан.

Оюутолгойтой холбоотой асуудалд байр суурь нэг байгаа гэдгээ илэрхийлсэн. Одоо АБГББХ-ны даргад нэр дэвшиж байгааг нь дэмжиж байна. Гэхдээ Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн гишүүнээр орно гэж ороод нэг ч оролцоогүй хэрнээ ажлын хэсгийн дарга болно гэж санал хэд хэд гаргасан байна лээ.

Одоо байнгын хорооны дарга болж байгаатай огт хамааралгүй энэ ажлын хэсгийг ахлаад явах боломжтой. Д.тэрбишдагва гуай болон бид ажлын хэсгийнхэн Оюутолгойн уурхайд очиж ажилласан. Олон хоног ачаалал үүрч ажилласан. Гэсэн ч ажлын хэсгийн ахлагчийг нь өөрт чинь өг гэж хэлсэн.

Одоо та ҮАБЗ-д оролцох эрхтэй боллоо. Байнгын хорооны дарга боллоо. Тиймээс энэ ажлын хэсгийг ахлаад асуудлаа анхаараад яваарай. Гэхдээ хүний хийсэн ажлыг үгүйсгэж болохгүй. Д.Тэрбишдагва гуай болон ажлын хэсгийн хэдэн нөхөд өнгөрсөн жил маш сайн ажилласан шүү. Гэтэл хийсэн ажлыг үгүйсгэж ажлын хэсгийнхэнийг авлига авч, худалдагдсан энэ тэр гэж хар пи ар хийсэн."