2019.04.20

Улсын Физикийн 32 дугаар олимпиад Өмнөговь аймагт болно

Улсын Физикийн 32 дугаар олимпиад Өмнөговь аймгийн Төвийн лаборатори I сургууль дээр зохион байгуулагдах гэж байна. Тус сургуулийн захиргаа сургалтын орчноо сайжруулах уралдааныг зохион байгуулжээ.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа тойрогтоо ажиллалаа. Энэ үеэр лаборатори I сургууль дээр зохион байгуулагдсан сургалтын орчноо сайжруулан уралдаанд амжилттай оролцсон багш сурган хүмүүжүүлэгчдэд шагнал гардууллаа.

Гишүүн Н.Амарзаяа тус сургуулийн бүх заах аргын нэгдлүүд болон багш нарын анги, вестулиэ тохижуулсан шинэ шийдэл, шинэлэг санааг үзэж сонирхлоо. Улсын олимпиадыг сургуульдаа зохион байгуулж буйн үр дүн эхнээсээ илэрч байна гэж дүгнэлээ.