2019.01.11

Б.Энх-Амгалан: Сайдын асуудлыг асуудлын дараалалд оруулах горимын саналтай байна

Өнөөдөр /2019.01.11/ УИХ-ын нэгдсэн чуулган 02 цаг 15 минутанд эхэллээ. 

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан сар шинийн баяраар аварга малчин, саальчин тодруулдаг тул салбарын сайдын асуудлыг өнөөдрийн хуралдаанаар оруулж хэлэлцүүлэх горимын санал гаргалаа. 

Б.Энх-Амгалан: Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын дэгийн тухай хуулийг яаралтай горимоор хэлэлцэх нь зүйтэй. Өвлийн хүйтэнд төв талбай дээр олон мянгаараа гарч ирж жагслаа. Одоо дахиад гэр бариад, улс төрийн суулт хийж эхэлж байна. Тиймээс ард түмэнд яаралтай хариуг нь өгч, УИХ-ын танхимд шийдэх ёстой. Хэлэлцэх асуудлын дараалал дотор 4 гишүүний асуудлыг оруулж, хэлэлцэх нь зүйтэй гэж бодож байна. Хуулийн хугацаатай. Байнгын хороодын хуралдаануудаар асуудлыг хэлэлцсэн. Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайдын асуудал яригдаж байна. Цагаан сар болох гэж байна. Энэ үеэр Улсын аварга малчин, Алтан төлийн эзэн, Улсын сайн малчин зэрэг олон асуудлуудыг  салбарын сайд гардуулах үүрэгтэй. Тиймээс сайдын асуудлыг асуудлын дараалалд оруулах горимын саналтай байна.