2018.11.17

Н.Учрал: Хөтлөлцөж очоод шалгуулъя

ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлтэй нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн. УИХ-ын гишүүн Н.Учрал энэ талаар тодруулга өгчээ. 

УИХ-ын гишүүн Н.Учрал: ХОМ дээр байхгүй компанийг хамаарал бүхий этгээд гэдэг утгаар нь надтай холбож улс төржүүлж байна. Тухайн үедээ Хүннү компанид шаардлага тавьсан 10 сарын 29-ний өдөр төлбөрөө барагдуулсан байна. Хүннү компани манай аавын хувьцаа эзэмшдэг компани. Гэхдээ гүйцэтгэх удирдлага гээд компаний засаглал бий. Тэр компани төслийн сонгон шалгаруулалтанд тэнцээд авсан байсан. Би хамаатан садангаа тоолохоор 500 гаруй хамаарал бүхий этгээдтэй. 500 гаруй хүний өмнөөс хариуцлага хүлээх байдалтай болж байна. Цаашдаа энэ асуудалд онцгой анхаарах хэрэгтэй юм байна.