2018.11.17

О.Баасанхүү: Ерөнхий сайд чуулганы танхимд орж ирээхээр сайд томилох эсэхийг хэлэлцье

Өнөөдрийн /2018.11.17/ УИХ-ын нэгдсэн чуулгны хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд ХХААХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилох тухай Ерөнхий сайдын саналыг хэлэлцэх байсан ч УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс горимын санал гаргаж, түр завсарлага авлаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“Би горимын санал гаргаж байна. Сайдынхаа асуудлыг ерөнхий сайд, Засгийн газар нь өөрөө оруулж ирэх ёстой. Өчигдөр Төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх үед Сангийн сайд ч байгаагүй. Төрийн үйл ажиллагааг замбараагүйтүүлж, төрийг хүчгүй болгох үйл ажиллагаандаа ерөнхий сайд хэт улайраад байна. Төсвийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж, шийдвэр гаргахгүй бол төрийн албан хаагчид цалингаа авч чадахгүй эмх замбараагүй байдал үүснэ. Би өмнө нь нэг сайдын асуудал орж ирэхэд хууль нэг сайдыг огцруулах биш Ерөнхий сайд болон кабинетээр нь огцруулах эсэх асуудлыг ярих ёстой. Гэтэл Ерөнхий сайд нь орж ирэхгүй байхад Засгийн газрын хэрэг эрхлэх газар нь түр эзгүй үед орлоод байж байх ёстой. Энэ бол МАН болон бүлгийн хурал биш. Тиймээс Ерөнхий сайд өөрөө УИХ-ын танхимд ирж томилох сайдынхаа асуудлыг хэлэлцье.”