Явган аялалд 120 гаруй алба хаагч оролцлоо
Онцгой байдлын албаны алба хаагчдын бие бялдрын ерөнхий хөгжилтийг дээшлүүлэх, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, алба хаагчдад уулын болон аяллын спортыг сурталчлах зорилгоор “Оргил өөд-Аврагч” клубээс явган аялалыг зохион байгууллаа.
Төр хурахын ам- Богд уулын ноён оргил- Цэцээ гүн гэсэн маршруттай тус аялалыг уулын спортын гавьяат тамирчин Т.Гүррагчаа ахалж явсан бөгөөд Онцгой байдлын ерөнхий газар, “Аврагч” биеийн тамир техник спортын хороо, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн нийт 120 гаруй алба хаагч хамрагдсан юм.
Аялалын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, ЗУГ-ын хэлтсийн дарга, хурандаа Б.Үнэнбаатар, “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны дарга, хурандаа Г.Эрхэмбаяр болон “Уулын спортын гавьяат тамирчин Т.Гүррагчаа нар оролцлоо.
“Оргил өөд-Аврагч” клуб нь өнгөрсөн онд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралын санаачлагаар байгуулагдсан бөгөөд алба хаагчдыг бие бялдарыг хөгжүүлэх, уулын спортоор хичээллүүлэх, уулчин аврагч,тамирчдыг бэлтгэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг юм. Цаашид алба хаагчдын дунд уулын болон аяллын спортыг сурталчлах олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.