Дэлхийн банкнаас олгож буй хөнгөлөлттэй зээлийг төсвийн алдагдлыг бууруулахад зарцуулна
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр:Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн хэлэлцээрийг УИХ-ын чуулганы 2017оны 12 сарын 7-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж баталсан билээ.
Энэ хууль батлагдсанаар: УИХ-ын 2016 оны 11 сарын 24-ний өдөр батлагдсан “ЭДИЙН ЗАСГИЙГ СЭРГЭЭХ ХӨТӨЛБӨР”-ийн хэрэгжилтийг дэмжих, ТӨСВИЙН тогтвортой байдлыг сайжруулж, сахилга батыг бэхжүүлнэ. Мөн төсвийн алдагдлыг бууруулах, нэгдмэл байдлыг бий болгох, нийгмийн халамжийн хөтөлбөрийг ЗОРИЛТОТ бүлэг рүү чиглүүлэх зорилготой.
ХӨТӨЛБӨР: 3 ЖИЛИЙН хугацаатай нийт 440 сая.ам долларын ТӨСВИЙН дэмжлэгийг 3 ҮЕ ШАТТАЙ , 2017-2019 онд хэрэгжүүлнэ.
“Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр"-ийн ЭХНИЙ ШАТНЫ зээлд:
- Зээлийн хэмжээ:120 сая ам.
- Зээлийн хүү:1,25 хувь
- Бусад шимтгэлд: 0,75 хувийг нэмсэнтэй тэнцүү
- Үндсэн зээлээс чөлөөлөгдөх хугацаа: 5 жил
- Эргэн төлөгдөх хугацаа: 30 жил
- Зарцуулах:Төсвийн алдагдал нөхөх ТӨСВИЙГ дэмжинэ.
Хөтөлбөрийн хугацаанд нийт 29 БОДЛОГЫН арга хэмжээ хэрэгжүүлэхээс ЭХНИЙ жилд 9-ийг нь авч хэрэгжүүлнэ.
Хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлууд:
- Төсвийн тогтвортой байдлыг сайжруулах
- Алдагдлыг бууруулах,
- Нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх,
- Монгол Улсын урт хугацааны хөгжлийн боломжуудыг дэмжих чиглэлд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнүүдийг дэмжинэ.
Хөтөлбөрийг:САНГИЙН ЯАМ, МОНГОЛБАНК , ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ,ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ болон бусад яамд ХАРИУЦАН хэрэгжүүлэх аж.
Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах үед: УИХ-ын зарим гишүүд урт хугацаатай хүү багатай зээлийг, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэдэд олгож болох уу? гэдгийг сангийн яамнаас тодруулж байсан.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛД:
Зээлийн хэлэлцээрүүд батлагдаж байна. Үүнийг бид төлөхгүй, дараа дараагийн Засгийн газар, бидний үр хүүхдүүд төлнө. Хариуцлагаа бодох хэрэгтэй. Тийм учраас хүүхдийн мөнгийг ялгаварлахгүй бүгдэд нь өгье.500 мянган хүүхдийн талд нь гэхэд 5 тэрбум буюу 20 сая ам. доллар хэрэгтэй. Үүнийг шийдэж болох уу? гэж тодруулсан.
САНГИЙН ЯАМНЫ САЙД Ч.ХҮРЭЛБААТАР:
Энэ зээл Японы засгийн газраас олгосон 850 сая ам.доллартой яг адилхан төсвийн алдагдлыг бууруулахад ашиглагдана. ОУВС-ийн хөтөлбөрийн цаана Монгол улсын хөгжлийн түнш олон байгууллага байгаа үүний нэг нь Дэлхийн банк юм. Хөнгөлттэй зээл орж ирж байгаагаар 2018 оны төсөв дээр хүүгийн зардлыг 150 тэрбум төгрөгөөр бууруулж орж ирж байгаа. Эдийн засаг тогтворжиж байна. Үүнийг цааш нь үргэлжлүүлж авч явах хэрэгтэй гэсэн хариултыг өгч байсан юм.
Ийнхүү ДЭЛХИЙН БАНКНААС олгогдож буй 440 сая ам. долларын ХӨНГӨЛТТЭЙ зээл манай улсын ТӨСВИЙН алдагдлыг бууруулахад зарцуулагдах нээ.