2018.03.12
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад боловсролоос гадна хүмүүжил олгодог байх ёстой
Хүнийг хүндэлдэггүй, хүний хийснийг үнэлдэггүй, монгол уламжлал ёсоо үл ойшоосон шинэ үе бүрдэхвий гэсэн айдас улам бүр тодорсоор. Үүнд төрөөс бодлого хэрэгжүүлж, ялангуяа гэрийн хүмүүжил, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгээр дамжуулан суурь боловсрол олгох нь чухал байгаа юм. Энэ асуудлаар баасан гарагт томоохон зөвлөгөөн боллоо. Боловсролын салбарынхны хувьд энэ чиглэлд тусгай хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцолж байгаа юм.