2018.01.22

Бага ангийн сурагчдын хичээлийн тоог багасгана

1-р ангийн хүүхдүүд хичээл ихтэй учир ядарч, анги дүүргэлт их байгаагаас хичээлээ ойлгохгүй байх асуудал үүсч байна. Иймээс 1-р ангийн хүүхдүүдийн хичээлийг цөөлөх тухай яриа гарч эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар 1-р ангийн 6 настай хүүхдүүд 8-9 төрлийн хичээл үзэж байна. Дөнгөж сургуульд ороод, сууж сурах гэж байгаа хүүхдүүдийн хувьд хичээлээ дийлэхгүй ядрах тохиолдол нилээдгүй байгааг эцэг эхчүүд хэлдэг. Хичээлээс гадна гэрийн даалгавар их байдгаас хүүхдүүд яваандаа хичээлдээ дургүй болж, сурах сонирхол буурч, хичээлээ ойлгохгүйд хүрдэг. Иймээс бага ангийн хүүхдүүдийн зарим хичээлийг багасгах тухайд салбарын сайд нар нь анхаарч ажиллахаа мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Шинжлэх ухаан, технологийн дэвшлийг зөв хослуулсан сургалтын хөтөлбөрийг монгол орны боловсролын системд тогтвортой байдлаар явуулах ёстой. Ялангуяа монгол хэл, уран зохиол, түүхийн хичээлүүд дээр маш олон цаг хасагдсан мөртлөө сонирхолтой биш байдлаар заадаг. Тиймээс хэрэгцээтэй биш байгаа хичээлүүдийг багасгах тал дээр онцгойлон анхаарна.