2018.01.05

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл хуралдлаа

Олон байгууллагын уялдаа холбоогүй байдлын дүнд хөрөнгө оруулагчид цаг хугацаа алдах, үл ойлголцох, хохирох тохиолдол их байдаг. Тэгвэл зөвхөн газрын харилцаанд бүх салбарт төрийн ажлын уялдаа холбоо, хувийн хэвшлийн ажлыг сайжруулах үүднээс хоёр долоо хоногийн өмнө Засгийн газар төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо байгуулсан юм. Тэгвэл энэ хорооны анхдугаар хурал өнөөдөр боллоо.

Г.Занданшатар: Эдийн засгийн, нэн ялангуяа хөрөнгө оруулалтын чиглэлийн аливаа хууль тогтоомжийг боловсруулахдаа хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа хуулийн этгээдийн төлөөллийг оролцуулж, санал бодлыг нь сонсож, зөвлөлдөх, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг мэдээллээр хангах үндсэн үүрэгтэй юм.