2018.01.05
"Чингис" бондын 500 сая долларын өрийг барагдууллаа
Засгийн газар "Чингис" бондын 500 сая төгрөгийн өрийг өнөөдөр барагдуулсан. Одоо 2022 онд 1 тэрбум долларыг барагдуулснаар "Чингис" бондын өр тэглэх юм. Үүнээс гадна "Дим сам" болон "Мазаалай", "Хуралдай", "Гэрэг" бондын өрийг цаг хугацаанд нь төлөх хэрэгтэй байгааг Засгийн газраас мэдээлж байна.
У.Хүрэлсүх: "Монгол Улс пампуурах уу эсвэл ОУВС-тай хамтарч ажиллаж, дампуурлаас гарах уу гэсэн хоёр зам бидний өмнө тулгарсан. Дампуурлаас зайлсхийж олон улсын байгууллагатай хөтөлбөр хэрэгжүүлж хамтарч ажиллах нь чухал гэсэн замыг Монгол Улс сонгосон. Энэ алхам зөв болжээ гэдэг нь амьдрал дээр батлагдлаа".