Ж.Сүхбаатар намрын чуулганаар хэлэлцсэн томоохон хуулиудыг нэрлэв
2012.03.19

Ж.Сүхбаатар намрын чуулганаар хэлэлцсэн томоохон хуулиудыг нэрлэв

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ-ын намрын чуулган болон ээлжит бус чуулганы хуралдаанд хийсэн ажлын тухай мэдээллээ. Хэвлэлийн бага хуралд байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн Р.Раш, Ж.Батсуурь нар оролцсон юм.УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы хугацаанд нийт 26 удаа хуралдаж, 87 асуудал хэлэлцжээ. Байнгын хорооны хуралдаанаар давхардсан тоогоор хуулийн төсөл 56, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл 23, мэдээлэл төлөвлөгөө тайлан бусад асуудлыг наймыг хэлэлцэж, 41 санал дүгнэлт гаргасан байна.

Тайлангийн хугацаанд хууль болон УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэгдсэн төслийг чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх ажлын хэсэг нийтдээ 27 удаа хуралдаж, санал дүгнэлтээ гаргажээ.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан нь намрын чуулганы хугацаанд хийсэн томоохон ажлуудын нэг хэмээн тус байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар онцоллоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.