Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Очирбатаар ахлуулсан баг бүрэлдэхүүн
2017.06.08

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Баянхонгор аймагт ажиллалаа

Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Очирбатаар ахлуулсан баг бүрэлдэхүүн  Баянхонгор аймагт элэг бүтэн Баянхонгор нээлттэй өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Энэ үеэр аймгийн хэмжээнд цогц арга хэмжээг авч үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийсэн, багууд зарим шаардлагатай тоног төхөөрөөмжийг олгож мөн үзлэгт хамрагдах боломжгүй байдаг иргэдийг эрүүл мэндийн үзлэгт өргөнөөр хамруулсан байна.

Элэг бүтэн Баянхонгор өдөрлөгийн үеэр иргэд Эхо рентгэн зэрэг үзлэгт илүү хамрагдаж байна.Иргэд энэ үзлэгт тэр бүр хамрагдаж чадахгүй байгаагаа ярьж байсан бөгөөд энэ арга хэмжээ нь нүдээ олсон байнга хийж байгаарай гэж өндөр настанууд захиж байна. Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд  2019 он гэхэд Баянхонгор аймаг элэгний өвчлөлгүй аймаг болох зорилт тавин ажиллаж байгаа түүнчлэн үүнд зарцуулах хөрөнгийн үүсвэрийг шийдэн сан байгуулсан байна.