Баянхонгор аймгийн сумын эрүүл мэндийн төвүүд түргэний машинтай боллоо
2017 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд “Түргэн тусламжийн автомашин”-ын парк шинэчлэлтэд 4 тэрбум 452 сая төгрөг батлагдсан.
Энэ дагуу нийлүүлэгчийг сонгох тендерийг зохион байгуулж, гэрээний дагуу УАЗ-315109, УАЗ-22069 маркийн нийт 151 машиныг өгөх юм.Үүнээс Баянхонгор, аймгийн сумдын эрүүл мэндийн төвүүдэд 9 автомашин олголоо.
Түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өгөх үйл ажиллагааг нээж Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэлсэн үгэндээ Бид нэгдсэн эмнэлгийн алсын дуудлагын үйлчилгээ болон сум, багийн хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зарчмыг баримтлан автомашинуудыг хуваарилсан байгаа.
Аймаг, сумаас алслагдсан иргэд, малчдад цас зудтай, цаг агаар хүндэрсэн нөхцөлд эмч, мэргэжилтнүүд найдвартай унаагаар цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлэх боломж бүрдэж байна” хэмээгээд хэмээгээд түргэн тусламжийн автомашин хүлээн авч буй жолооч нартаа ажлын амжилт хүсч, Алтан шар зам нь өлзийтэй байхыг ерөөлөө.