Ц.Дашдорж сайд Говь-Алтайд ажиллаж байна
УИХ-ын гишүүн, Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд Ц.Дашдорж Говь-Алтай аймагт ажиллаж байна. Тэрээр яамны харьяа зарим салбарын ажилтай танилцаж, барилгын компаниудын консерциум байгуулах гэрээнд гарын үсэг зурж, орон сууцны шинэ хорооллын шав тавих ажлыг эхлүүлэх юм байна.
Мөн аймгийн төвийн Харзат, Жаргалант, Баяншанд, Баянхайрхан багийн иргэдтэй уулзаж улс орны хэмжээнд эхлээд буй “100 мянган айл орон сууц” хөтөлбөрийн хүрээнд хийж байгаа бүтээн байгуулалтын ажлыг танилцуулан, иргэдтэй санал бодлоо солилцох аж. Мөн энэ үеэр Ц.Дашдорж сайд ундны усны нөөц хомс аймгийн төвийн гурван багт худаг гаргах ажлыг эхлүүлэх аж.