2012.03.19
Хятадад орон сууцны үнэ буурчээ
Хятадын томоохон 70 хотод өнгөрсөн сард орон сууцны үнэ буурчээ.
Тус улсын Засгийн газар үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх үнийн хөөрөгдлийг барихын тулд тодорхой алхам хийсний үр дүн ийнхүү гарсан байна.
Хятадын Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдэгдэлд дурьдсанаар Шанхай, Бээжин, Шинжин, Гуанжоуд шинээр ашиглалтад орж буй орон сууцны үнэ нэлээд буурчээ. Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябао "Засгийн газраас энэ асуудалд онцгой анхаарал хандуулж байгаа" хэмээн мэдээлсэн юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.