Барилга-2012 үзэсгэлэн, яармаг үүдээ нээлээ
2012.03.16

Барилга-2012 үзэсгэлэн, яармаг үүдээ нээлээ

Барилгын салбарын хөгжлийг илтгэж, стандарт шаардлагад нийцсэн шилдэг техник технологи, орчин үеийн  шийдэлтэй  барилга, орон сууцны төслүүд олноор тавигдсан "Барилга-2012" үзэсгэлэн яармаг өнөөдөр "Мишээл экспо" төвд үүдээ нээв. Энэ удаагийн хаврын уламжлалт үзэсгэлэн яармагт барилга угсралт, орон сууцны 120 гаруй компани болон барилгын материал үйлдвэрлэгч, импортлогчид оролцож байна. Олны сонирхлыг татаж хүний хөлд дарагдсан үзэсгэлэнг ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж нээсэн бөгөөд нээлтийн ажиллагаанд тус яамны дэд сайд Б.Цэнгэл, Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газрын дарга  Ц.Ганхүү,  ОССК-ын  захирал Ж.Алдаржавхлан болон  албаны бусад хүмүүс хүрэлцэн ирсэн байв.

ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж "Монгол Улсын хэмжээнд хот төлөвлөлт, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто замын сүлжээг олон улсын жишигт хүргэх, хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг УИХ, Засгийн газар баталсан. Уг хөтөлбөр амжилттай хэрэгжихэд энэхүү үзэсгэлэн ач холбогдол өндөртэй" хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

 Үзэсгэлэн яармагт оролцогч аж ахуйн нэгжүүд "Мишээл экспо" төвийн дотор болон гадна талбайд бүтээгдэхүүнээ байрлуулж ЗТБХБ-ын сайдад өөрсдийн бүтээгдэхүүний давуу тал болон бусад зүйлийг тайлбарлаж байв. Зөөж, тээж болох авсаархан орон сууц үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх бодолтой байгаа үйлдвэрлэгч салбарын сайддаа тус орон сууцыг хэрэглэгчийн хүсэлтээр том хэмжээгээр барьж бас зөөврийн хэлбэрээр ашиглаж болно. Үнэ материалын хувьд зах зээлд хамаагүй хямд үнээр нийлүүлнэ гэж танилцуулна билээ.

Харин салбарын сайд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Барилга, хот байгуулалт, орон сууцны чиглэлээр тусгагдсан зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж, бодитой үр дүнд хүргэхэд гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, үндэсний үйлдвэрлэгчид, гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагуудын өргөн оролцоо, идэвхтэй үйл ажиллагаа чухал үүрэгтэй байгааг дурдаж барилгын салбарын бизнес эрхлэгчдийг "БАРИЛГА-2012 үзэсгэлэн яармагийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, бизнесийн түншлэл. үйл ажиллагаагаа өргөжүүлэн, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээ сурталчлан, мэдээлэл солилцох таатай боломжийг үр дүнтэй ашиглахыг уриалсан юм. Нээгдсэн даруйдаа олны хөлд дарагдсан тус үзэсгэлэн яармаг энэ сарын 19-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

 2008 оноос төр барилгын салбартаа хэд хэдэн чухал шийдвэр гарган компаниудаа дэмжиж эхэлсэн. Энэ бодлогын үйл ажиллагаа цаашид үргэлжилнэ гэж үзэж байна. Иргэд маань барилга хот байгуулалтын, орон сууцны асуудлыг ихээхэн тавьж байна.

Нөгөө талаар барилгын материалын 40 мянгатад 2011 онд баригдсан 200 метрт үнэлийн системтэй танилцлаа.

Монголд анх удаа баригдсан инженерийн шугам сүлжээг байрлуулсан түнэлийн системийг 950 сая төгрөгийн өртөгөөр байгуулж байжээ. Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээг нийтэд нь яг ийм түнэлийн системийн хэлбэрт шилжүүлчихвэл зундаа засварлахаар хөрсийг нь хуулж, намартаа хучдаг газар шорооны ажил зогсож, төсвийн хөрөнгө хэмнэгдэх давуу талтай юм. Тиймээс ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж нийслэлийн шугам сүлжээг нийтэд нь энэ хэлбэрт оруулах ажлыг эхлүүлнэ гэж мэдэгдлээ.