МҮЭ-ийн “Ажилчин” сувилал байгуулах төсөл хэрэгжүүлэхээр эв санааны хандивын аян зохион байгуулна
МҮЭ гишүүдээс гарсан санал, МҮЭ-ийн холбооны дүрмийн 20 дугаар зүйл 20.1.2 дах заалт, Монгол улсад ҮЭ-ийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойг угтаж МҮЭ-ийн “Ажилчин” сувилал байгуулах хандивын аяныг энэ оны 1 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-нийг хүртэл ҮЭ-ийн нийт гишүүдийг хамрууланзохион байгуулахаар болжээ.
Гишүүн бүр уг хандивын аянд идэвхтэй оролцож, хоёр мянган төгрөгнөөс доошгүй төгрөгийн хандив өргөхийг уриалж, ирэх даваа гаригийн 11.00 цагт нээлтээ хийхээр болсон байна.
Эв санааны хандивын аяныг дэмжин зохион байгуулахыг аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоод, харъяа байгууллагын дарга, захирал нарт чиглэл өгснөөс гадна уг аяны зорилго, чиглэлийг сурталчлан, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг МҮЭ-ийн холбооны удирдлагуудад Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдээс үүрэг болгосон байна.
Олон улсын ҮЭ-ийн холбоо, Үндэсний төвүүдэд хандан сувилал байгуулах төсөл хэрэгжүүлж эхэлсэн талаарх санал санаачилгыг уламжилж, дэмжиж ажиллахыг хүсэх аж.