Шинэ мэргэшсэн нягтлан бодогчид тангараг өргөлөө
2017.01.02

Шинэ мэргэшсэн нягтлан бодогчид тангараг өргөлөө

2016 оны сүүлийн хагас жилд Улаанбаатар хот болон орон нутагт явагдсан мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтанд тэнцсэн 138 нягтлан бодогчид шинэ оны босгон дээр “Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч” хэмээх эрхэм хүндтэй цол хүртлээ. 

Мэргэшсэн нягтлан бодогчийн тангараг өргөх ёслолыг Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт 2001 оноос эхлэн зохион байгуулж байна. Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох амаргүй шалгалтын ард гарч, энэ эрхийг авах нь нягтлан бодогч хүн бүрийн мэргэжлийн бахархал билээ.

Шинээр мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг авч байгаа нягтлан бодогчид МУ-ынхаа төрийн дууллыг эгшиглүүлж, төрийн далбаанаасаа адис авч, Нягтлан бодогчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ хууль тогтоомж, мэргэжлийн ёс зүйгээ чандлан сахихаа батлан тангараг өргөлөө.