2016.11.18
Монголын хамгийн том спорт өдөрлөг болно
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газраас санаачлан монголын спортын салбарын хамгийн том спорт өдөрлөгийг “Эвтэй бол хүчтэй” нэрийн дор ирэх сарын 8-нд зохион байгуулахаар болжээ.
Өдөрлөгт БСШУСЯ, Үндэсний шигшээ багийн алба, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газрын таван баг оролцох юм байна. Тэд сагсан бөмбөг, дарц, уралдаант буухиа тэмцээн гэсэн спортын гурван төрлөөр эрэгтэй эмэгтэй ангилалд өрсөлдөх аж. Сонирхуулахад тус тэмцээнд, олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчид оролцох юм байна.