Гэр бүлийн хүчирхийллийг зогсоохын тулд хуулийн ажилтан айлд нэвтрэх эрхийг нээж өглөө
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат
2016.05.17

Гэр бүлийн хүчирхийллийг зогсоохын тулд хуулийн ажилтан айлд нэвтрэх эрхийг нээж өглөө

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбаттай ярилцлаа.

-Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон гол өөрчлөлтүүд нь юу вэ?

-2015 онд бид Эрүүгийн хуулийг шинэчлэн баталсан. Харин энэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль гэдэг бол Эрүүгийн хуулийг яг амьдралд хэрэгжүүлэх үйл явцыг заасан зүйл л дээ. Бид процессын хууль гэж ярьдаг.

Процессын хууль анх 1963 онд батлагдаж, 2002 онд өөрчлөлт орсон байдаг. Одоо дахин шинэчлэн баталлаа. Ер нь бол өмнөх эрүүгийн хууль Зөвлөлт маягийн аргыг голчилсон байсан. Тэр нь хүнийг цагдан хорьж, байцаалтаар хэрэг нотлох эрхзүйн орчныг голлосон гэсэн үг.

Тийм хуулийн орчин нь нийгмийг шоронжуулдаг.

Нөгөө талаар хохирогч нь хохирлоо барагдуулж чаддаггүй улам хохироод явдаг байгаа. Харин одоо шинэ хууль батлагдсанаар энэ оны есдүгээр сарын 1-нээс эрс өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл хүнийг хэн нэгэн албан тушаалтны сэжигт үндэслэн олон сараар хорьдог байдлыг хязгаарлаж зөвхөн нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд яллагдагчаар татаж шалгадаг байхаар зохицуулсан.

Мөн хэрэг шалгахдаа нууцаар хийгдэх мөрдөн шалгах ажиллагааг хуульчилж гагцхүү хуулийн хүрээнд хийгдэх баталгаа болгон шүүхийн зөвшөөрөлтэйгөөр явуулахаар болж байгаа.

-Тэгэхээр мөрдөгчид тухайн хүнийг хориод, байцаалт аваад “Үүнтэй танилцаад гарын үсгээ зур” гэх маягаар ажиллахаа болих нь гэж ойлголоо?

-Тийм. Ер нь мөрдөн байцаагчид өөр орчинд ажиллаж эхэлнэ. Гадуур үйл ажиллагаа идэвхжинэ гэсэн үг. Мөн хуулиар зөвшөөрөгдсөн аргыг л хэрэглэнэ. Нөгөө талаас хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх үүрэг нь төрд байдаг. Тухайн хохирогчийн хохирлыг барагдуулахын тулд бид Хохирлын нөхөн барагдуулах сангийн хуулийг батлуулах ёстой.

Ял үйлдсэн хүнээс хохирлыг барагдуулах биш сангаас барагдуулчихдаг болно. Дараа нь хохирол барагдуулах сан нь нөгөө хэрэг хийсэн хүнээс төлбөрөө авна. Манай улсад 6-10 мянган хоригдол цагдан хоригдох байр, орон шоронд байдаг.

Энэ бол хүн амтай нь харьцуулахад өндөр үзүүлэлт шүү дээ. Гэтэл 4-5 жил болоод Өршөөлийн хууль гаргадаг. Энэ чинь өөрөө хууль маань болохгүй байсны баталгаа юм. Өмнө нь хүнд, хөнгөн, хүндэвтэр гээд дөрөв, таван ангилалтай байлаа.

Шинэ хуулиар үүнийг хоёр ангилалд л оруулж байгаа. Үүний дараагаас хорих ангиудад хүний эрхийг дээрдүүлэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль хэлэлцэгдээд батлагдаад явна.

-Хууль сахиулах ажиллагааны тухай хуультай боллоо. Энэ манайд шинэ хууль болсон. Хуулийн гол онцлогуудаас хэлж өгөхгүй юу?

-Аинп нь 2015 онд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болоод Зөрчлийн тухай хууль гээд цоо шинэ хууль батапсан шүү дээ. Хууль сахиулах ажиллагааны тухай хууль маань 12 бүлэгтэй. 2016 оны есдүгээр сарын 1-нээс эхлээд дагаж мөрдөж эхэлнэ.

Хууль сахиулах ажиллагааны тухай хууль нь нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, зөрчил шалган шийдвэрлэх зорилгоор явуулах хууль  сахиулах ажиллагааны үндэслэл журмыг тогтоох энэ ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах нөхцөлийг бүрдүүлсэн юм.

Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор хүн, хуулийн этгээдэд шаардлага тавих, баримт бичгийг шалгах, тээврийн хэрэгслийг зогсоох, согтуурсан мансуурсан байдлыг шалгах, орон байр бусад газарт нэвтрэн орох, гамшиг, хорио цээрийн дэглэм тогтоосон үед нийтийн хэв журам сахиулах, жагсаал цуглааныг албадан тараах зэрэг хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа байгууллага, албан тушаалтны нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр явуулах ажиллагааны үндэслэл, журмыг хуульчилсэн хэрэг.

Түүнчлэн хууль сахиулах ажиллагаанд нэг бүрийн тусгай хэрэгсэл, олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх үндэслэл, журам, тэдгээрийг хэрэглэх субьектыг хуульчлан заалаа. Тухайлбал, галт зэвсэг хэрэглэх хуульд заасан 11 үндэслэлийн тухайлсан хоёр үндэслэлээр байгаль орчны хяналтын улсын байцаагч байгаль хамгаалагч галт зэвсэг, бороохой хэрэглэж болохоор заасан байгаа.

-Эрх бүхий байгууллагууд галт зэвсэг хэрэглэх журмаа хамтарсан юм уу, дангаараа дотоод журмаараа зохицуулж явдаг байсан талаар шүүмжлэл сонсогддог. Одоо хуулиар зэвсэг хэрэглэх эрхтэй байгууллагууд бүгдээрээ нэг хуулиар ойлгомжтой болж байгаа юм байна?

-Тийм ээ. Өмнө нь 2008 оны долдугаар сарын 1-нд манай хууль сахиулагчид гапт зэвсэг хэрэглэсэн. Түүний дараа хуульчлагдаагүй байдал нь илэрч буруутай, буруугүй гэлцэж байлаа. Таван хүний амь эрсэдсэн нь хууль сахиулах ажиллагаанд алдаа мадагтай зүйл байсны илэрхийлэл.

Олон цагдаа асуудалд орсон. Энэ байдал бүгд хуульчлагдлаа. Бас хууль сахиулах ажиллагаанд хяналтын төхөөрөмж яаж ашиглах, түүнд тавигдах шаардлага, хэрэглэх жугдмыг Засгийн газар батлах, баримтжуулагдсан, дуу дүрсний бичлэг нь хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд нотлох баримтаар тооцогддог байхаар болсон.

-Шүүх дээр дүрс бичлэгийг нотлох баримт болгон үзүүлж болдог болж байгаа хэрэг үү?

-Тэр дуу дүрсний бичпэгийг тусгай зөвшөөрөгдсөн хяналтад байгаа хэрэгслээр авсан бол нотлох баримтад тооцогдоно. Мөн хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авмагц таслан зогсоох арга хэмжээг цагдаагийн байгууллага даруй авдаг байхаар болж байгаа.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, таслан зогсоохыг шууд хуульчлаад заачихсан. Хаалттай хаалганы цаана гэр бүлийн орчинд эрүүл мэндээрээ хохирох, амь насаа алдах тохиолдлууд байсан. Хууль хүчний байгууллагууд ч гэр бүлийн дотоод асуудалд тэр болгон ордоггүй байлаа.

Энэ хууль хэрэгжиж эхэлснээр гэр бүлийн хүчирхийллийг зогсоохын тулд хууль хүчний байгууллагынхан орж болно гэдгийг хуульчлаад заагаад өгчихсөн гэсэн үг.

-Хэрэв хүчирхийлэл үйлдэж буй байдал тогтоогдвол хаалгыг нь эвдээд орж болдог болж байгаа гэсэн байх аа?

-Хаалгыг ямар нэгэн байдлаар онгойлгоод доторх хүчирхийллийгтаслан зогсоох энэ чиглэл рүү хуулийн эрхтэй болж байгаа. Мөн АТГ, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Тахарын алба гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн талаарх мэдээлэл олж авах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор явуулах эрэн сурвалжлах нууц ажиллагааны үндэслэл, журмыг тогтоосон.

Түүнчлэн тэдгээрийн үйл ажиллагаанд тавих прокурорын хяналтын хүрээ, хэмжээ, хууль сахиулах тусгай ажилпагаа явуулах эрх бүхий байгууллага, үндэслэл журмыг хуульчилж өглөө. 2016 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, ил тод, шударга, түргэн шуурхай, үр нөлөөтэй, тодорхой процедурыг хуульчлан тогтоох шаардлагын хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг Хууль сахиулах ажиллагааны тухай хуульд тусган хуульчиллаа.

Өөрөөр хэлбэл, манай улсын хувьд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг Захиргааны хариуцлагын тухай болон байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлсон шинжтэй Төрийн хяналт шалгалтын тухай, Гаалийн тухай, Өрсөлдөөний тухай, Банкны тухай, Цагдаагийн албаны тухай зэрэг хуулиар зохицуулагддаг байсан.

Түүнчлэн тодорхой салбарын хүрээнд албан тушаалтны баталсан дүрэм, журмын хүрээнд хүн, хуулийн этгээдийн эд зүйл, эзэмшил газарт үзлэг хийх, баримт бичиг, эд зүйл хураан авах, битүүмжлэх, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах зэрэг харилцааг зохицуулж байлаа.

Энэ нь хууль сахиулах ажиллагаа, түүнчлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харилцан адилгүй хэрэгжүүлж, улмаар хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх, хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхагдахгүй байх Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, зарчим алдагдахад хүрээд байсан л даа. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах нэгдсэн стандартыг Хууль сахиулах ажиллагааны тухай хуулиар бий болголоо.

-Нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг одоо хувийн компаниуд ачаад явчихаж байна. Хууль сахиулах тухай хууль хэрэгжиж эхэлснээр энэ үйл ажиллагаа цагдаагийн хяналттай болж байгаа гэсэн?

-Хүнд үзлэг шалгалт хийх, хүний өмч эд хөрөнгөд халдах бол эрх бүхий байгууллагын эрх бүхий этгээдүүд байх ёстой. Эсвэл тэдний хараан дор зөвшөөрөлтэйгөөр хийх боллоо л доо. Дуртай хүн нь очоод хүссэн юмаа ачаад явчихдаг байж болохгүй.

Аль нэгэн байгууллагын даргын журам эсвэл хотын, сумын захиргааны даргын тушаалаар биш хуульчлагдсан хүрээнд явахаар заагаад өгчихлөө. Өөрийн чинь хэлж байгаа зүйл цаашдаа байхгүй болно.

Бүгдээрээ л хуулийн дагуу, хуульд заагдсаны дагуу эрх бүхий этгээд журмаа гаргаад явахаас биш хэн нэгэн дуртай дарга журам гаргаад хүний эд хөрөнгөнд халддаг тийм зүйл байхгүй болно гэсэн үг. Үүний нэг нь машин ачих шүү дээ.

-Хууль хэлэлцүүлгийн шатанд байхад АТГ, ЦЕГ, ТЕГ-ын дарга нарын ил захидал гарч байсан. Хэрвээ энэ хууль гарвал дээрх байгууллагуудын эрх суларна. Үүнээс шалтгаалж гэмт хэргийн илрүүлэлт буурна гэж байсан?

-Ажлын хэсгийн ахпатийн хувьд өрөөндөө Хууль зүйн сайд байгаад өөрийн чинь ярьсан гурван байгууллагын удирдлагуудтай уулзсан. Тэнд ажлын хэсгийн гишүүд, прокурор, шүүхээс хүмүүс байлцаад хуулийн үндсэн зарчмыг эвдэхгүйгээр авч болох саналуудыг аваад энэ асуудлыг шийдвэрлэсэн.

Гүйцэтгэх болон хойшлуулшгүй ажиллагаа хурдан түргэн явах байдлыг алдагдуулахгүй, гэхдээ тодорхой хэмжээний хяналт зөвшөөрөлтэйгөөр хийх аль аль талыг бодолцсон. Гурван байгууллагын ярьж байгаа зүйлд авах юм байсан шүү.

-Мөн МАН тав хоногийн завсарлага авсан. Дараа нь бүлгийнхээ мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Хууль зүйн сайд мөрдөн шалгагдаж байгаа хэргийг татаж үзэх, хяналт тавих эрхийг хуульд заасан байсан. Энэ мэт хариуцлагагүй зүйлс байгаа учраас нухацтай хандах ёстой” гэж тайлбарлаж байсан?

-Ерөнхийдөө Хууль зүйн сайд бол улс төрийн албан тушаалтан. Тэр болгон бас хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохооргүй байх нь зүйтэй гэдэг саналуудыг аль аль байгууллага тавьж байсан.

Нөгөө талаас Засгийн газар хуулийн хэрэгжилтийг Монгол Улсын өмнө хүлээдэг албан тушаалтан. Тиймээс зарим зүйлийг аваад прокурорын хяналтад оруулаад явсан. Ер нь аливаа хууль хүчний байгууллага ямар нэгэн хяналтгүйгээр үйл ажиллагаа явуулж болохгүй.