Тариаланчдын нэр барьсан хэдхэн хүнээр төрийн ажлыг хязгаарлуулахгүй
2016.04.28

Тариаланчдын нэр барьсан хэдхэн хүнээр төрийн ажлыг хязгаарлуулахгүй

Энэ долоо хоногийн эхэнд Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооныхон ХХХАЯ дээр цуглаж багагүй үймээн дэгдээсэн. Чухам юунаас болж бужигнах болсон талаар ХХАА-н сайд Р.Бурмаатай ярилцлаа.

-Өнгөрөгч даваа, мягмар гаригт “Газар тариалан” холбооныхон яамны байранд багагүй бужигнаан үүсгэсэн. Юу болсон юм бэ?

-Намайг Засгийн газрын хуралдаантай байх үед “Газар тариалан” холбооныхон яаман дээр ирчихсэн байна гэсэн. Тэд шаардлага хүргүүлнэ гэсэн болохоор Төрийн нарийн бичгийн дарга болон газрын дарга нарыгаа уулз гэсэн. Тэд тариаланчдын төлөөлөлтэй харилцан мэдээлэл солилцсон юм байна лээ. Гэсэн хэдий ч тэд заавал надтай уулзаж шаардах бичиг өгнө гэдэг байдлаар уулзалтыг үр дүн муутай болгосон юм байна лээ. Маргааш өглөө нь яаман дээрээ хүлээж аваад тодорхой мэдээлэл өгч, шаардлагыг нь авъя гэтэл өгөөгүй. Бүр дараа нь шаардлагаа өгсөн. Түүнд нь “Монгол тариалан корпорацийн ТУЗ-д Цандэлэг тэргүүтэй зургаан хүнийг оруул гэсэн байна лээ. Мөн улаанбуудай болон гурилын импортын квотыг цуцал” гэсэн байна. Дээрх шаардлагыг би хүлээж авах боломжгүй юм. “Монгол тариалан корпораци”- ийг тариаланчдад зээл

олгох зорилгоор байгуулах шийдвэрийг энэ сарын 21-нд хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гаргуулсан. Зээлийн эх үүсвэр гэдэг бол татвар төлөгчдийн мөнгө шүү дээ. Хууль, дүрэм, журмын дагуу л зарцуулагдах ёстой. Түүнээс биш хэн нэгэн хүн дарамталж, төрийн яамны байранд суулт зарлаж хууль бусаар асуудлыг өөрсдийнхөө талд шийдүүлэх гэж зүтгэж болохгүй. Л.Цандэлэг, Л.Чинбат, Б.Эрдэнэбат нарын цөөн хэдэн хүн ажлаа хэвийн хийгээд явж байгаа Монголын олон мянган тариаланчийн нэрийг барьж хууль бус дарамт, шахалт үзүүлэх гэж оролдож байгаа нь арай дэндэж байна.

Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас тариалангийн салбарыг дэмжих чиглэлээр маш их ажил хийсэн. Нэг жил гаруй хугацаанд хангалттай хэмжээнд ажилласан. Тариалангийн тухай хуулийг батлууллаа. Олон жил хүсэн хүлээж байсан асуудлыг уг хуулиар шийдэж өгсөн. Тухайлбал, тариаланчдад газар эзэмшүүлэхдээ 15 жилээр өгдөг байсныг 40- өөс доошгүй жил болгосон. Газраа барьцаалаад зээл авах эрхийг нээж өглөө. Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр баталгаат агуулах гаргаж өгөөд тэнд будаагаа'хадгёлууЛсан бол түүнийгээ барьцаалж зээл авах боломжтой болсон.

Хөдөө аж ахуйн биржээр дамжуулж гурил үйлдвэрлэгч нартай гэрээ хийсэн бол намар хурааж авах ургацаар нь зээл авах боломж олгохын зэрэгцээ 100 тэрбумын хөнгөлөлттэй зээлийг батлуулсан. Уг зээлийн эхний ээлж болох 50 тэрбум төгрөгийг арилжааны банкуудаар дамжуулан өгч эхэллээ. Газар тариалангийн компаниуд хувийн бизнесээ явуулж байгаа шүү дээ. Уг бизнесийг нь төрөөс хөнгөлөлттэй нөхцөлөөр дэмжиж байгаа. Гэтэл арилжааны банкууд зээлээ олгохдоо 30 төрлийн асуулга асуухад хариулж чадахгүй гээд сууж байна. Тэгсэн мөртлөө яамнаас олгох зээлийг хэнд өгөхийг бид шийдье гэж дарамт шахалт ирүүлж байгаа юм. Ингэж даварч болохгүй. Бусад бизнесийн салбарт төр Ийм хэмжээний дэмжлэг үзүүлдэг бил үү гэдгийг бодож үзэх хэрэгтэй.

-Тариаланчид үрийн будааны нөөц ямархуу байгааг мэдэхийг хүсэж байсан. Тариалан эрхлэлтийг дэмжих санд энэ жилийн хаврын тариалалтад хангалттай хүрэлцэхүйц үрийн будаа бий юу?

-Импортоор оруулж ирж байгаа үрийн будааг ямар ч чанаргүй, тариапах боломжгүй гэж ярьж байна лээ. Гэтэл уг үрийн будааг Мэргэжлийн хяналтынхан шалгаж үзээд стандартын, маш сайн гэж дүгнэсэн. Үрийн будааны нөөц тариаланчдад өөрсдөд нь бас байгаа. Тэрнээс гадна Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон Онцгой байдлын комисст байгаа үрийн будааг цэвэрлээд хаврын тариалалтад ашиглах ажил хэвийн явагдаж байна. Харин дутаж байгаа үрийн будааг импортоор оруулж ирэхэд нь гаалийн татвараас чөлөөлөх шийдвэрийг УИХ- аар гаргуулсан. Үүний дагуу үрийн будаанууд орж ирээд явж байна.

-“Монгол тариалан корпораци” ямар үйл ажиллагаа явуулах юм бэ?

-Өнгөрсөн жил ганд нэрвэгдсэний улмаас тариа хурааж аваагүй тариаланчид бий.Тиймээс хаврын тариалалтад зориулж хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг гаргая гэж санал тавьсны дагуу 2016 оны төсвийг батлах үед УИХ- ын тогтоолоор хөнгөлөлттэй зээл Хөгжлийн банкаар олгох асуудлыг шийдүүлсэн. Нэгдүгээр сарын 16-нд ХХААЯ Засгийн газарт уг асуудлыг оруулж батлуулсан. Хөгжлийн банк зээлийн эх үүсвэрийг олж арилжааны гурван банкаар дамжуулан жилийн 12.5 хувийн хүүтэй зээл олгохоор болсон юм. Банкаар олгогдож буй зээлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Арилжааны банкнаас зээл авахад хугацаа их шаардаж байна гэх санал жижиг тариаланчдаас ирсэн. Үүнийг үндэслэн Засгийн газарт хандаж энэ сарын 21-нд Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Монгол тариалан корпораци”-ийг байгуулах шийдвэр гаргуулсан ба өчигдөр тогтоол албажсан. Одоогоор уг корпорацийг хуулийн этгээдээр бүртгүүлэх, татвар, гаальд бүртгүүлэх зэргээр долоон газраас зөвшөөрөл авахаар ажиллаж байна. Гэтэл тариаланчдын нэр барьсан хэдэн хүн яаман дээр хүрч ирээд хууль бус шаардлага тавьж, дарамт шахалт үзүүлэх гэж оролдож байна.

- Уг корпорацийг ямар хүмүүс удирдах юм бэ. Заавал “Газар тариалан” холбоо гэлтгүй тариаланчдыг удирдах зөвлөлд оруулах уу?

-Төрийн өмчит корпораци шүү дээ. Тиймээс Сангийн болон ХХААЯ-наас томилогдож хуулийн дагуу ажиллаж буй эсэх дээр нь хяналт тавьж ажиллана. Түүнээс биш хэдхэн хүнийхээр шийднэ гэж байхгүй. “Газар тариалан” холбооныхон жил гаруйн хугацаанд худал мэдээлэл тарааж хүн гүтгэж байгаа. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэхийн төлөө асуудалд маш тэвчээртэйгээр хандаж ирсэн. Газар тариалангийн салбарыг тогтвортой үйл ажиллагаатай, хөгжилд хүргэхийн төлөө олон саад бэрхшээлийг даван ажиллаж байгаа. Гэтэл хуучнаараа байж, сайдад нөлөөлж хуулийн гадуур үйл ажиллагаа явуулахын тулд дайрч, доромжлохоо зогсоох хэрэгтэй. Намайг сайд байх үед хуулиас гадуур үйл ажиллагаа явуулахыг би зөвшөөрөхгүй. Хийх ёстой ажлаа хийгээд явна. Тариаланчдын нэр барьж өөрсдийнхөө эрх ашгийг нэн тэргүүнд тавьсан хэдхэн хүнээр төрийн ажлыг хязгаарлуулахгүй.

Хуучнаараа байж, сайдад нөлөөлнө гэж юу гэсэн үг вэ?

-“Газар тариалан” холбооны нэр бүхий гишүүд 15 тэрбум төгрөгийн дэмжпэгийг ТЭДС-гаас авч байсан. Үүнээс хугацаа хэтэрсэн зээлтэй олон хүн байгаа. Тэднийгодоо олгох зээлд хамруулахгүй гэдгийг ил хэлж байгаа. Жишээлбэл, “Гацуурт” ХХК байна. Л.Чинбат захирал гурван тэрбум төгрөгийн өртэй. Өрөө төл гээд шүүхэд өгчихсөн байгаа. Өнөөдөр (өчигдөр) аудитын дүгнэлтээр зээл авсан нь үнэн, төлөөгүй нь үнэн гэсэн дүгнэлт гарсан. Өр зээлээ төл гэхээр эргээд дарамтлах үйлдэл хийж байгаа бол хуулийн дагуу явна.

-Зээл олгохтой хол- боотойгоор аж ахуйн нэгжийн тоо гэнэт өссөн гээд байгаа. Улсын хэмжээнд тариалан эрхэлж буй хэчнээн компани байдаг юм бэ?

-Манай улсын хэмжээнд 12 аймагт газар тариалангийн үйл ажиллагаа явуулж байгаа. Зөвхөн үр тариа тарьж буйг нь тоолоогүй. Жимс жимсгэнэ, хүнсний ногоо гээд тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгжийн тоог Хөгжлийн банкинд өгчихсөн байгаа. Арилжааны банкууд хаврын тариалалтад зориулсан зээл авах гэж байгаа хүмүүст дүрэм, журмынхаа дагуу зээлээ олгоод явна.

-Тариаланчид улаанбуудайн доод үнийг зарлачих гээд байдаг. Ийм боломж байхгүй юу?

-Зах зээлийнхээ зарчмаар л явъя гээд байгаа. Сайн чанартай буудай тарих юм бол өндөр үнээр худалдаж авах гурилын үйлдвэрүүд нь байна. Өмнө нь жагсаал цуглаан хийж сайдыгаа дарамталж байгаад чанар муутай буудайгаа өндөр үнээр шахдаг байсан юм билээ. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Тийм болохоор 2015 оны ургац дээр ямар нэгэн үнэ зарлаагүй. Цаашид зах зээлийнхээ зарчмаар явах ёстой. Төрийн зүгээс юу шаардаж байна вэ гэхээр технологио мөрдөж ажилла. Газраа тариалалтынхаа зориулалтаар ашиглаарай. Хөрсөө дордуулж болохгүй шүү гэх мэт маш ойлгомжтой шаардлага тавьж байгаа. Үүнийхээ хариуд төрийн өмчит газрыг 40-өөс доошгүй жилээр эзэмшүүлж байна. Газраа барьцаалаад зээл авч үйл ажиллагаагаа явуулаарай. Мөн хөрсөө бордоход чинь зориулж 65 хувийн хөнгөлөлттэйгөөр бордоо өгье, хөрсөнд ээлтэй тоног төхөөрөмж авбал гааль, татварын НӨАТ-аас чөлөөлье. Үрийн будаа, ургамал хамгаалах бодис, шатахуун гээд тариалалт, ургац хураалтад юу хэрэгтэй байна тэр бүхэнд нь зээл олгож байна. Төр дэмжсээр л байгаа.