2016.04.11
Оёдолчид ерөнхий, нэгдсэн зохион байгуулалттай болох хэрэгтэй
Хөдөлмөрийн сайдын ивээл дор “Үйлчин бүсгүй” улсын анхдугаар чуулга уулзалт боллоо.
Чуулганы гол зорилго нь оёдлын аж үйлдвэрийн хөгжлийн тулгамдсан асуудлыг хэлэлцэж хэтийн бодлогын үндэслэл чиглэлийг улам тодорхой болгох, санал санаачилга дэвшүүлж, хэрэгжүүлэх шийдвэрийг боловсруулж, үйлдвэрлэгчдийн сэтгэлгээний хувьслыг эхлүүлж байгаагаараа онцлог аж.
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Оёдлын бизнес эрхэлдэг хүмүүс энэ тэнд хувь, хувьдаа бизнес эрхэлж байна. Тиймээс ерөнхий, нэгдсэн зохион байгуулалтанд оруулах шаардлага бий. Энэ нь улсын том үйлдвэр байгуулна гэсэн үг биш. Гэхдээ нэгдсэн зохион байгуулалттай болсноор гадаад дотоодын ААН-ийн захиалгаар, хуваарийн дагуу үйлчлэх боломж бий болно” гэлээ.