2016.04.08

Төрийн ажил, үйлчилгээ иргэдэд түргэн, шуурхай хүрэхгүй байна

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай ярилцлаа.

“Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” гэсэн бичиг баримтыг үйлдэх болсон шалтгаан нь юу вэ?

Бид энэ баримт бичгийг анх удаа үйлдэн хүргүүлж байгаа биш. 2008 оны сонгуулиас хойш УИХ-ын болон орон нутгийн сонгуульд оролцох улс төрийн хүчин, нэр дэвшигч нарт хүргүүлэх ажлыг зохион байгуулж ирсэн. Энэ цаг үе бол их онцлогтой цаг үе. Эдийн засаг, улс төр, засаглалын байдал нилээд хүнд байна. Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга баримт бичгийг улстөрийн бүх нам эвсэлд хүргүүлсэн. Зарим улстөрийн хүчнүүд өөрсдөө гардан авсан. Тус баримт бичиг үндсэн таван бүлэгтэй.

Иргэдийн хамгийн их хүсч хүлээж буй зүйл бол төр тогтвортой байхыг хүсдэг? Баримт бичгийн талаар илүү тодруулна уу?

2012 оны сонгуулиас хойш Засгийн газрыг хоёр удаа байгууллаа. Хөдөлмөрийн байгууллагуудын хувьд тогтворгүй Засгийн газартай ажиллахад хүнд байдаг. Иргэд засаглалыг тогтвортой байлгах асуудалд их санаа зовж байна. Төрийн ажил, үйлчилгээ иргэдэд түргэн, шуурхай хүрэхгүй байгаа. Тийм ч учраас иргэд төрийн тогтвор суурьшлын талаар санал, хүсэлтээ илэрхийлж байна.

             Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү