Орон нутгийнхан сонголтондоо бачуурч сууна
2016.04.05

Орон нутгийнхан сонголтондоо бачуурч сууна

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Ж.Батсуурь нар өнгөрсөн бямба гаригг Дундговь аймагт ажиллаж, иргэдийн санал бодлыг сонслоо. Гишүүд УИХ- ын намрын чуулганаар хэлэлцэж баталсан хуулиудын талаар товч мэдээлэл хийж, нийгэм эдийн засгийн байдлыг танилцуулсан юм.

Тухайлбал, сонгуулийн өмнөх жилийн чуулган нэлээд хариуцлагатай байсныг тодотгоод бие даасан 29 хууль баталж, 354 хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан тухай сонордуулав. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “МАН- ын дарга М.Энхболдын хамт БНХАУ-д ажлын айлчлал хийгээд ирлээ. Манай улсад ямар асуудал тулгараад байгаа талаар хоёр улс харилцан ярилцаж, цаашид хамтарч ажиллах талаар хэлэлцсэн. Мөн хөдөөгийн ,ард түмэнд онц шаардлагатай байгаа мал аж ахуй, малаас гарах бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх, арьс шир, ноос ноолуурыг боловсруулах талд хамтарч ажиллахаар болсон. Түүнчлэн Улаанбаатар хот утааны уурхай болоод байгааг өмнөд хөршийн албаныханд дуулгаж, утааг бууруулах чиглэлд хамтарч ажиллахаар санал бодлоо солилцлоо.

Намын дарга мөн хоёрдугаар сард ОХУ-д айлчлал хийж, их өрийн асуудлыг ОХУ-ын Төрийн думаар хэлэлцүүлж шийдвэрлүүлснийг та бүхэн санаж байгаа байх. Манай намын бүлэг Засгийн газрын ажилд нэлээд шүүмжлэлтэй хандаж ирсэн. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан. Үүний дараа Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг яах аргагүй бодит нөхцөл байдал үүссэн учраас бид огцруулах асуудлыг тавьсан. Улс орныг өр зээлд оруулж, эдийн засгийг элгээр нь хэвтүүлж иргэдийг төрдөө итгэх итгэлийг нь алдагдуулсан учраас ийм байдапд хүрсэн” гэв.

Дундговийнхон гишүүдэд ажлын байр хомсдож, намчирхах байдал газар авснаас төрийн ажил урагшлахгүй байгааг хэлж, малын гаралтай түүхий эдийн үнэ буурснаас оюутнуудын сургалтын төлбөрийг төлөх гэж тэвдэж байгаагаа ч нуусангүй. Малчид мах экспортлох асуудлыг нэлээд тодруулж, цаашид махны үнэ өсөх боломжтой эсэхийг лавлаж байсан нь хөдөөд амьжиргааны эх үүсвэр нь мал, мапын гаралтай түүхий эд байгааг тодотгож буй юм. Түүнээс гадна орон нутгийн Засаг даргыг хууль бусаар томилж, тэрбээр хувийн бизнес хийгээд орон нутагтаа ажиллахгүй байгааг иргэд онцолсон юм. УИХ-д тойргоос гарсан гишүүн нь дөрвөн жилд хоёрхон удаа иргэдтэй уулзсан. Иргэдтэйгээ тулж ажиллахгүй байгааг шүүмжилж, сонгуулийн “өнгө”-ийг солонгоруулах цаг болсон байна гэдгийг хэлж байсан юм.

Иргэд гадаадаас авсан өр зээлийн хэмжээг сонирхож байна

Ё.Отгонбаяр гишүүн манай улсын нийгэм, эдийн засгийн байдлыг Бүртгэл, статистикийн газрын тоон баримтад тулгуурлаж танилцуулсныг иргэд гаднын өр зээлийн талаар бодит мэдээлэл авлаа хэмээн олзуурхаж байсан юм. Мөн уулзалтад ирсэн хүмүүс хэдхэн хоногийн өмнө болж өндөрлөсөн Монголын эдийн  засгийн чуулганы үеэр УИХ-ын дарга руу оймс шидсэн үйлдлийг буруутгасангүй. Иргэн Н.Чимэдцэеэ “Ард түмний аж байдал ингэтлээ дордож байгааг харсаар байж бүх зүйл хэвийн сайн сайхан байна гэж Төрийн хамгаалалтад суучи- хаад худал хэлдэг УИХ-ын дарга З.Энхбопдыг харахаас дургүй хүрч байна. Оймс битгий хэл юу ч шидсэн яадаг юм. Ерөнхий сайд нь ялгаагүй. Юу яриад байгаагаа тэр хүн ойлгодог юм уу. Дахиад л өр зээл авах юм яриад байна лээ” хэмээн асуулт өчиж байлаа.

Ё.Отгонбаяр гишүүн дээрх асуултад тайлбар хэлэхдээ “Сү. Батболдын Засгийн газрын үед эдийн засгийн өсөлт 17.5 хувь байсан бол Н.Алтанхуягийн үед 7.8 хувь болж, одоо 2.7 хувь болж уначихаад байна. Өнгөрсөн долоо хоногт Азийн хөгжлиин банкнаас гаргасан таамгаар 2016 онд эдийн засгийн өсөлт 0.2 хувьд хүрэх өнгө аястай байна. Өнгөрсөн хугацаанд төгрөгийн ханш үндсэндээ 50 хувь суларсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. 2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газарт засгийн эрхийг хүлээлгэж өгөхөд ам.долларын ханш 1290 төгрөг байсан.

Одоо 2050 гараад явчихлаа. Бид гурил, махнаас бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг гаднаас авдаг. Тэгэхээр ам.долларын ханш бидний амьдралд хүнд ачаа үүрүүлж байгаа нь нэгэнт бодит үнэн. Оюутолгой төслийн бүтээн байгуулалтыг энэ Зас- гийн газар зогсоосон. Одоо Дубайн гэх хэл амтай гэрээгээр төслийн хоёрдугаар ээлжийг эхлүүлж байна. Өөрөөр хэл- бэл, далд уурхайн үйл ажиллагааг дөнгөж эхлүүлэх гэж байгаа нь бид 2018 оноос нааш энэ төслийн үр шимийг хүртэх боломжгүй байгаа юм. Үүнийг ярихаар Оюутолгойг гаднынханд зарж байна гэж ойлгоод байх шиг байна.

Оюутолгой төсөл өнгөрсөн жилээс улсад Эрдэнэтээс илүү татвар төлдөг болсон. Өнгөрсөн онд Эрдэнэт 230 тэрбум, Оюутолгой 320 тэрбумын татвар төлсөн. Цаашлаад Оюутолгойд ажиллах 10 мянган хүний ажлын байрны асуудал зогссон. Ажлын байргүй болсноор ажилчдын нийгмийн даатгал, компаниуд татвараа төлж чадахгүйд хүрч улс оронд эдийн застйн хямрал нүүрлээд байна. Түүнээс гадна төрийн данхар бүтэц нөлөөлсөн. Төрийн албанд 2012 оноос хойш 30 мянган хүн шинээр ажилд орсон байна. Ингэснээр урсгал зардап нь 200 тэрбумаар өссөн. Төрийн бүтэц данхайснаар төрийн үйлчилгээ сайжраагүй учраас бид бүтэцдээ өөрчлөлт оруул гэж шаардаад байгаа юм” гэлээ.

Төсвийн орлогын 37 хувийг өрийн хүүнд төлнө

Өнгөрсөн жилүүдэд өрхийн орлогыг авч үзвэл 2009 онд 1.6, 2010 онд 20 хувь, 2011 онд 30, 2012 онд 40 хувь өссөн үзүүлэлттэй байгаа аж. Гэтэл 2013 оноос буурсаар одоо хасах 13 хувьд хүрч, өнөө жилийн цалингийн сан 10 хувиар хасагдсан тухай гишүүд иргэдэд тайлагнасан юм. Иргэд гаднаас бонд босгосноор нэг иргэн 15 сая төгрөгийн өрөнд орж байгаа гэх асуудлыг гишүүдээс асууж тодруулсан. Үүнд Ё.Отгонбаяр гишүүн хариулахдаа" Монгол Улсын нийт гадаад өр 21 тэрбум амдоллар буюу 42 их наяд төгрөг болсон. ОХУ-ын их өр гэгддэг 10 тэрбум ам. доллараар Улаанбаатар, Эрдэнэт. Дархан, Багануур баригдсан төдийгүй бид ана- гаах ухааны орчин үеийн техник технологитой болсон. Сүүлийн дөрвөн жилд манай улс 21 тэрбум амдолларын өрөөр юу хийсэн бэ гэж та нар асуух байх. Эрх баригчид аймаг хоорондын автозам. гудамж

төслииг санхүүжүүлсэн гэх байх. Танай аймгийн автозам ашиглалтад ороод удаагүй байгаа ч эхнээсээ нөхөөстэй болсон байна. Өрийг ирэх жилээс төлж эхэлнэ. Дээрх өрийн хүүд бид энэ жил 2.6 зургаан их наяд төгрөг төлнө. Өөрөөр хэлбэл, манай төсвийн орлогийн 37 хувь гэж ойлгаж болно. 21 тэрбум ам.долларыг гурван сая хүн амын тоонд хуваахаар 15 сая төгрөг болж байгаа юм. Энэ мөнгийг төсвөөс татвар төлөгчдийн мөнгөөр төлнө” гэсэн хариулт өгөв.

Дэлхийн зах зээлийн мэдээллээс үзэхэд манай улс өрийнхөө хэмжээгээр дэлхийд хоёрт орж байгаа аж. Тухайлбап, өрийн үзүүлэлтээрээ Зимбабве улсын ард манай улс жагсч байна. Нийт өрийн хүүд жилдээ 71.9 сая ам.доллар төлж байгаа нь Орхон, Говьсүмбэр, Өмнөговь, Дорнод, Говь-Алтай аймгийн нийт хонийг борлуулсантай тэнцэх хэмжээний мөнгө төлж байгаа аж. Ерөнхий сайд мэдэгдэл хийхдээ дээрх өрийн дийлэнх хувийг МАН-ынхан тавьсан гэж хэлсэн. Үүнийг орон нутагт ажилласан гишүүд “АН, МАН- ын өр гэж байдаггүй юм.

Монгол Улсын өр л гэж байдаг. Хэний үед их өр тавьсан гэхээр МАН Засгийн эрх барьж байх үед нийт өр 4.2 их наяд төгрөг байсан. Гэтэл сүүлийн дөрвөн жилд 15 их наяд төгрөг болсон байна. “Зээл өгөх Хятадын ардын банк санаа зовохгүй байхад та нар юунд нь санаа зовдог юм гэж УИХ-ын дарга индрээс загнасан. Өнөөдөр своп хэлэлцээрээр хоёр тэрбум ам.доллартай тэнцэх юанийн зээлийг манай улс авчихсан. Дахиад 500 сая ам.долларын зээл нэмээд авчихлаа. Дээрээс нь Швейцарийн банкнаас арилжааны нөхцөлөөр 320 сая ам.доллар авсан. Түүний 70 саяар нь “Ханресурс”-ын өрийг төлнө. Үлдсэн мөнгийг малчны зээл болгож гаргахаар төлөвлөж байгаа" гэв. Ийнхүү нийслэл гэлтгүй орон нутагт иргэдийн аж байдал дордож, эдийн засгийн байдал хүндэрсэн нь уулзалтын үеэр өрнөсөн асуулт, хариултаас илэрхий байсан юм.