2016.03.24

ЕБС-ийн сурагчдад мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлнэ

2016 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж буй нэгэн төсөл бол ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээг дэмжих хөтөлбөр юм.

Тус хөтөлбөр өчигдөр нээлтээ хийсэн байна. Хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн сурагчдад мэргэжлээ оновчтой сонгох, ажил хөдөлмөр эрхлэхэд нь зөв хандлага төлөвшилийг бий болгохыг зорьж байна.

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “МСҮТ-үүдэд 108 мэргэжлээр сургалт явуулж байна. Мөн тухайн хүний авьяас чадварыг нээх тал дээр ч сургалт явагдана” гэлээ. Энэхүү хөтөлбөрийг нийслэлийн дүүрэг, аймгууд дахь Хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан хэрэгжүүлнэ.