Мэндчилгээ
Монгол орныхоо өнцөг булан бүрт амьдран суугаа нийт казах иргэддээ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа олон улсын Наурызын баярын мэндийг хүргэж, гэр бүлээрээ, айл хотлоороо аз жаргалтай эрүүл энх, сайн сайхан амьдрахыгхүсэн ерөөе.
Казах түмэн маань өвөг дээдсээсээ уламжлан ирсэн нарны буюу Наурызын баяраа өдөр, шөнө тэнцдэг өлзий билэгтэй сайн цагт тэмдэглэж, шинэ оны анхны өдрөө ахан дүүс хотол олноороо учран золгож, буянтай буурлуудынхаа сургаал айлтгалыг сонсож, ардынхаа билэгт сайхан зан үйл, дуу хуураараа сэтгэлээ ариусган цэнгэдэг уламжлалтай.
Наурызын баяр бол урин хавартай золгосноо зарлан билэгшээж, улиран одож буй оныхоо ололт амжилтыг дүгнэн, ирж буй жилийнхээ өнгө төлвийг баяр хөөрөөр бэлгэдэн тодорхойлдог казах түмний үндэсний соёл, ёс заншил, гүн нөхөрлөлийн илэрхийлэл юм.
Казах түмэн минь үеийн үед уламжлан ирсэн ёс заншил, соёл иргэншлээ наурызын баяраар дамжуулан дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх, таниулах онцгой ач холбогдолтой гэдгийг Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын бодлого, хөтөлбөрийг тодорхойлон хэрэгжүүлэгч салбарын сайдын хувьд онцлон хэлмээр байна.
Та бүхэн домборын уянгат аялгуу, мөнх хөх тэнгэрт дүүлэн нисэх бүргэдийн хийморь дор Наурыз баяраараа айл саахалт, ахмад буурлуудаа хүндэтгэн золгож, элгээрээ энх амар, төрлөөрөө түвшин амгалан, сайхан шинэлээрэй.
МОНГОЛ ҮЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.СЭРДЭНЭ