Су.Батболд: Төрийн тогтолцоотой холбоотой асуудлыг суудлын давуу намын саналаар шийдэх нь зохимжгүй
2012.08.22

Су.Батболд: Төрийн тогтолцоотой холбоотой асуудлыг суудлын давуу намын саналаар шийдэх нь зохимжгүй

УИХ-ын гишүүн С.Батболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-МАН-ын бүлгийг хуулийн хүрээнд бүртгүүлээгүй гэсэн шалтгаар АН-ынхан хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ асуудлыг цаашид хэрхэн зохицуулах вэ?

-УИХ-д наймаас дээш суудал авсан л бол бүлэг байгуулагдах ёстой юм. Энэ бол жам ёсны эрх. Үндсэн хуулиар олгосон ийм эрх байхад сүржигнээд байх зүйл бол биш л дээ. Ийм учир бид бүлэг байгуулагдсан гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, индэр дээрээс УИХ-ын дарга зарласан, зарлаагүй бүлэг хуулийнхаа хүрээнд байгуулагдах ёстой юм. Манай намын бүлгээс шийдсэн нэг зүйл нь ажлын хэсэгт нь орж ажиллах ёстой гэж үзэж байгаа. Гишүүдээ ч томилсон. Үүнээс гадна хэд хэдэн байрь суурийг илэрхийллээ. Тухайлбал, орон нутгийн сонгуулийг холимог системээр явуулж, намуудын суудлаар ИТХ-ыг сонгох гэж байгаа явдал нь улстөрчид, улстөрийн намуудын оролцоог хэт ихэсгэх талтай гэж үзэж байгаа. Тиймээс орон нутгийн сонгуулийг хуучин тогтолцоогоор нь явуулж, иргэдийн сонгогдох бололцоог хангах нь зүйтэй гэсэн байр сууртай байна. ИТХ-ын байгууллага бол УИХ-аас зарчмын хувьд өөр. Үүнийг заавал адилтгах шаардлагагүй. Харин Үндсэн хуульд тусгасан зарчмын дагуу явуулж, иргэдийн төлөөллийн байгууллага байлгах ёстой гэж үзсэн.
-Засгийн газар сөрөг хүчинг үйгээр сайд нараа томилсон. Үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Хүмүүсийнх нь хувьд тийм ийм гэж ярих нь зохимжгүй. Тэгээд ч улстөрчид боломжоороо сонгогдсон байх гэж бодож байгаа. Харин томилогдож байгаа байдал нь өөрөө сөрөг хүчний оролцоогүйгээр, дангаараа хүч түрсэн байдлаар шийдэж байгаа нь утгагүй. Бид ийм учраас УИХ-ын даргыг ч, Засгийн газрын томилгоог ч хууль бус гэж үзэж байгаа. Тийм учраас ийм хууль бус зүйлд оролцохгүй гэж хурал хаяж гарсан.
-АН-ынхан хүч түрсэн байдлаар бүх зүйлд хандаж байгаа нь МАН-д саналаа өгсөн иргэдийг хүндлэхгүй байна гэж ойлгож болох уу?
-Бид аль болох ард түмэндээ амласан зүйлээ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулахын төлөө тэмцэх болно. Яагаад гэвэл МАН ард түмний 40 гаруй хувийн саналыг авсан. Тийм учраас өөрсдийн мөрийн хөтөлбөрт байгаа гол гол зүйлээ оруулж ирж эд нараар хэрэгжүүлэхийн тулд шахаж шаардаж ажиллах үүрэгтэй. Үүнд ч анхаарал хандуулах ёстой.
-Орон нутгийн сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой гэж АН-ын бүлэг дүгнэлт гарган ажлын хэсэг байгуулсан байна. Уг байр суурийг хэрхэн хүлээн авч байна вэ?
-УИХ-ын сонгуульд автомат тооллогын системийг нэвтрүүлсэн боловч маргаан тасраагүй хэвээр байна. Маш олон тойрог дээр маргаан тасраагүй байгаа учраас баталгаагүй байна гэсэн үг. Энэ асуудлыг манай намын зүгээс баталгаажуулах хэрэгтэй, хамгийн гол нь иргэд саналаа өгөөд үнэн зөв үр дүн гарч байна уу гэдгийг мэдэх ёстой хэмээн үзэж байгаа. Тиймээс баталгаажуулаагүй цагт автомат тооллого явуулах боломжгүй. Үүнээс гадна АН-ынхан Засаг даргын томилгоотой холбоотой асуудлыг хөндсөн. Угтаа Засаг даргын томилгоо бол Үндсэн хуультай холбоотой. Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар бидний хавар гаргаж ирсэн санал бол ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй, иргэд өөрсдөө юу гэж үзэж байгааг нь тусгах хэрэгтэй гэдэгт чиглэж байсан. Төрийн тогтолцоотой холбоотой зүйлийг ганц нэг суудлын давуу намын санал, хэтэрхий сэтгэлийн хөөрлөөр шийдэх нь зохимжгүй.
-Холимог тогтолцоо, авто мат машины тооллогоос тат галзъя гэж байна. Энэ нь УИХын сонгуулийн тухай хуультай хэр нийцэж байгаа юм бэ?
-Зөвхөн шинэчлэхийн тулд шинэчилж болохгүй. Хуучин нь яагаад болохгүй байгаа юм гэдгийг бид авч үзэх хэрэгтэй. Шинэчилж байгаа нь энэ гээд болсон болоогүй бүх зүйлийг оруулж ирэхдээ чухал биш. Тэгээд ч сон гуулийн тогтолцоо бол дөрвөн жилийн дараа өөрч лөөд байдаг зүйл биш. Болохгүй байгаа зүй лээ мэдээж засч болно. Энэ удаагийн сонгуулийн шинэ чилсэн хуулиар бэлэг сэлт, мөнгө тараах гэх мэтийг хязгаарлах, шинэчлэх гээд зарчмын олон зүйл дээр санал нэг байгаа. Харин онолын хувьд өөр байгаа.
-АН орон нутгийн сон гуультай холбоотой хуулийн төслийг өргөн барь сан. Энэ төсөлтэй МАН-ын байрь суур хэр нийцэж байна вэ?
-Манай намын зүгээс Д.Лүн дээжанцан гишүүний өргөн барьсан төсөл бий. Үүн дээр бүх зүйлээ тодорхой тусгаад өгчихсөн. Харин дээрх гурван зүйл дээр эсрэг байр суурьтай байгаа.
-Өвөрхангайн тойргийн маргааныг Нийслэлийн шүүх хэлэлцээд ямар шинэ мэдээлэл өгөв?
-Өвөрхангай аймаг уруу нь шилжүүлсэн байна лээ. Үүнийг би л хувьдаа зарчмын хувьд зөв гэж үзэж байгаа. Яагаад Өвөрхангайд болсон үйл явдлыг нийслэлийн нэг дүүргийн шүүх түргэвчилсэн байдлаар шийдэж байгаа юм. Энэ бол шүүхийн нэр хүндийг гутаасан үйл явдал шүү дээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.