2015.12.11

Улс төр, нийгмийн харилцаанд үүсч буй хүндрэлтэй асуудлын шалтгаан нь хүмүүст бий

“Нээлттэй хэлэлцүүлэг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийг хэрхэн хийх вэ” гэдэг асуудлыг хөндлөө.

УИХ-аар Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг баталж гаргаснаар цаашдаа энэ талын баримт бичгийг гаргахад тодорхой дэг, журам бий болсон гэж үзэж болох уу?

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Энэ хууль маш чухал хууль. Улс төр, нийгмийн харилцаанд үүсч буй хүндрэлтэй асуудлуудын учир шалтгаан нь ҮХ-д байна гэж харахгүй байгаа. Асуудал нь бүтцэд бус хүмүүст бий. Хөгжлийн бодлого төлөвлөлтгүй явж ирсэн нь ийм байдалд их нөлөөлж байна. Бас хөгжлийн бодлого шийдвэр гаргалаа ч түүнийг мөрдөж ажилладаггүй. Төрөө маш сул болгочихсон. Яамдын сайд нарын томилгоог харахад л мэргэжлийн хүнийг огт томилохгүй байна. Салбар, мэргэжлийн удирдлагаар хангагдахгүй байгаагаас мэргэжлийн түвшинд асуудлыг авч боловсруулдаг бүтэц суларч байгаа. Хууль гарсан ч хариуцлага тооцох асуудалд маш хангалтгүй байна.

                Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү