”Оролцоонд суурилсан жендэр аудит” сургалт эхэллээ
2015.09.14

”Оролцоонд суурилсан жендэр аудит” сургалт эхэллээ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас хамтран зохион байгуулж буй "Оролцоонд суурилсан жендэр аудит" сэдэвт сургалтын нээлт өнөөдөр боллоо.

Оролцоонд суурилсан жендэр аудит сургалт нь жендэрийн эрх тэгш байдлын тухай хууль, хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын дунд хугацааны стратеги, төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудтай тогтоосон хамтын ажиллагааг улам өргөжүүлж буйгаараа онцлог болж байгаа аж.

Түүнчлэн сургалтад хамрагдаж буй төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагын жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, албан хаагчид цаашид жендэрийн эрх тэгш байдлын талаарх үнэлгээг сайн дурын үндэн дээр тухайн байгууллагатай зөвшилцcөний дүнд хийж, жендэрийн тэгш байдлыг хангах үйл явцыг дэмжих арга зүйн зөвлөмж, үзүүлэх ач холбогдолтой юм байна. Тус сургалт таван өдөр үргэлжлэх ажээ.