Хөдөлмөрийн сайд Японы Элчин сайдтай уулзлаа
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизүг хүлээн авч уулзлаа.
Г.Баярсайхан сайд Засгийн газарт өөрчлөлт орсон хэдий ч Хөдөлмөрийн яамны өмнө нь хэрэгжүүлж байсан бодлогыг үргэлжлүүлэх, сайжруулах ажлыг хийгээд явна гэдгээ дуулгаад Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийг шинэчлэн боловруулж УИХ-д өргөн барих бодолтой байгаагаа хэллээ. Мөн “Шинэчлэн боловсруулж байгаа хуулийн төсөддөө хүлээн авагч улсынхаа гадаад хөдөлмөр эрхлэлтийн менежментийг харгалзах, тэдгээрт нийцүүлэн уян хатан бодлого, зохицуулалт хийхийг төлөвлөж байна” гэв.
Монгол Улсаас Японд барилга, оёдол, төмөрлөг, маашн засвар, салбэгийн үйлдвэрлэл, электроник, хэвлэх үйлдвэр, хуванцар, зам гүүр, хөдөө аж ахуй зэрэг салбарт ур чадварын дадлагажигч илгээж байгаа. Хөдөлмөрийн сайдын зүгээс ур чадварын дадлагажигчдын тоог ялангуяа, газар тариалан, мэдээлэл технологи, зам гүүр, барилгын салбарг нэмэгдүүлэх, дадлагажигчаар ажиллаж, амьдарч буй иргэдийн хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсний тал дээр анхаарал тавихын зэрэгцээ залуучуудыг гэр бүлээр нь явуулах боломжийг судлах саналыг Элчин сайд Такэнори Шимизүд тавилаа.