УИХ-ын гишүүн Н.Энхболд
2012.10.02
Н.Энхболд: Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслөө намын бүлгүүдэд тараасан
УИХ-ын гишүүн Н.ЭНХБОЛДООС дараахь тодруулгийг авлаа.
-УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал ямар шатандаа явж байгаа вэ?
-Ээлжит бус чуулганы төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг 2012 оны парламентын сонгуулийн дараа үүссэн зарим ээдрээтэй нөхцөл байдалтай холбоотойгоор Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах үүрэг хүлээсэн. Одоогийн байдлаар ажлын хэсэг хоёр удаа хуралдаж УИХ болон УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөө боловсруулаад өнөөдөр /өчигдөр/-өөс бүлгүүдэд танилцуулж эхлээд байна. Үүнд УИХ-ын хуралдаан зохион байгуулах дэгтэй холбоотой багц хуулийн төсөл багтаж байгаагийн дотор МАН-ын бүлэг байгуулах асуудлыг юуны түрүүнд хэлэлцэж шийдэх ёстой гэсэн байр суурьтайбайгаа.-Бүлэг завсарлага авахтай холбоотой асуудлаар намууд зөвшилцөлд хүрсэн үү?
-Багц төсөл дотор завсарлагатай холбоотой асуудал багтсан. Улс төрийн намууд бүлгийн завсарлага хугацаатай байя, эсвэл хугацаагүй байя гэсэн хоёр зарчмын саналтай байгаа. Энэ асуудлаар намын бүлгийн гишүүд хэлэлцэж байж эцсийн шийдвэрээ гаргах байх.-Өвөрхангайн тойргийн маргаантай асуудал юу болж байгаа вэ?
-Надад байгаа мэдээллээр Өвөрхангай аймгийн шүүх хуралд оролцогч талуудыг байлцуулалгүйгээр шийдвэрээ гаргасан байна лээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь Хан-Уул дүүргийн шүүх хууль бус шийдвэр гаргасантай адил зүйл болсон л доо. Тиймээс манай намын хоёр гишүүн давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргаад байгаа.-МАН-ын бүлэг намрын чуулганаар ямар асуудалд гол анхаарлаа хандуулж ажиллахаар төлөвлөөд байна вэ?
-Ер нь намрын чуулганаар хэлэлцдэг гол зүйл бол улсын төсөв тойрсон асуудал байдаг. Тэгэхээр тесвөер дамжуулаад ямар асуудал явах вэ гэдэг дээр гол асуудал төвлөрөх болов уу.0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.