2012.10.02
Японы Засгийн газар огцорлоо
Токио./ИТАР-ТАСС/. Японы Засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох мэдэгдлээ Ерөнхий сайд Ёшихико Нодад өнөөдөр өглөө.
Сайд нарын шинэ танхимыг ойрын өдрүүдэд эмхлэн байгуулж магадгүй байна. Ийнхүү Японы Ерөнхий сайд Нода сүүлийн үед хамгийн доод үзүүлэлт болох 30 хувиас доош унаад байгаа Засгийн газрынхаа нэр хүндийг өсгөхийг оролдож байгаа бололтой.
Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд Гадаад хэргийн сайд Коиторо Гэмба болон Батлан хамгаалахын сайд, профессор Сатоси Моримото нар суудлаа хадгалан үлдэж магадгүй байна. Сатоси Моримото бол сайдын албан тушаалд томилогдсон анхны нам бус мэргэжилтэн юм. Мөн Ерөнхий нарийн бичгийн дарга Осаму Фүзимура, дэд Ерөнхийлөгч Кацуя Окада, Эдийн засаг, худалдаа аж үйлдвэрийн сайд Юкио Эдано нар Засгийн газрын бүрэлдэхүүнд хэвээр үлдэнэ.
Харин Сангийн сайдаар Корики Зёзима, Спорт, соёл урлагийн сайдаар олны дунд нэлээд алдаршсан, телевизийн хөтөлбөрүүдэд байнга оролцдог Макико Танака нарыг томилох төлөвтэй байна. Хатагтай Танако нь Хятадын удирдлагуудтай нягт холбоотой бөгөөд түүнийг томилсон нь Бээжингийн эрх баригчидтай харилцаагаа сайжруулах оролдлого гэж үзэж байна. Сүүлийн үед тус хоёр орны харилцаа Японы хяналтад байдаг Сенкаку /Дяоюйдао/ аралтай холбоотой газар нутгийн маргааны улмаас хурцдаад байгаа билээ.
Японы Ерөнхий сайд парламентыг тарааж, ээлжит бус сонгууль зарлахаар зэхэж байгаа үед шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулж байгаа юм. Тэрбээр Японы улсын өрийг багасагах зорилгоор татварыг аажмаар нэмэгдүүлэх хуулийн төслийг дэмжвэл парламентыг тарааж, сонгууль зарлана гэдгээ сөрөг хүчнийхэнд амлажээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.