Н.Энхболд: Үндсэн хуулийн дагуу МАН-ын бүлэг албан ёсоор байгуулагдсан
Монгол Улсын Их Хурлын Гишүүн Н.Энхболд
2012.08.15

Н.Энхболд: Үндсэн хуулийн дагуу МАН-ын бүлэг албан ёсоор байгуулагдсан

МАН-ынхныг УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар бүлэг байгуулах нь гэсэн мэдээлэл гарч байсан билээ. Тэгвэл өчигдөр тус намынхан хуралдаж, УИХ-д албан ёсны бүлгээ аль хэдийнэ зарласан гэсэн байр суурь дээр нэгджээ. Мөн УИХ-ын дэд даргад М.Энхболд гишүүний нэрийг дэвшүүлэхээр тогтсон байна. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Н.ЭНХБОЛД  гишүүнээс тодрууллаа.

-МАН-ын бүлэг ямар асуудал хэлэлцсэн бэ?

 -Дотоод зохион байгуулалтын асуудал ярьж, дүрэм дэгээ шинэчиллээ. Байнгын хороодод харьяалагдах гишүүдийнхээ саналыг авсан. Маргаашаас (өнөөдөр) Байнгын хороодын бүрэлдэхүүнд орж ажиллахаар ярилцлаа.

-Бүлэг байгуулахын тулд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулна гэж байсан. Үүнийгээ больсон   гэсэн  мэдээлэл байна?

 -Үндсэн хуулийн 20.4-т УИХ дахь намын бүлэг УИХ ын сонгуулийн үр дүнд бий болно гэж заасан байдаг, Найм буюу түүнээс дээш тооны суудал авсан бол бүлэг байгуулагдах бүрэн үндэстэй. Энэ асуудлаа УИХ-ын даргад танилцуулна гэж заасан байдаг, бид танилцуулсан. УИХ-ын даргын хувьд мэдээлэх эсэх асуудалд хуулийн маргаантай байгаа юм билээ. Гэхдээ аливаа зүйл Үндсэн хуулиас эхтэй, уг хуулийн хүрээнд бүтэц, зохион байгуулалтын асуудлаа хэлэлцээд, мэдүүлсэн учраас хуулийн хүрээнд гэж болно.

-Засгийн газрын бүтэц,бүрэлдэхүүний тухайхуулиа Ерөнхий сайдН.Алтанхуяг Ерөнхийлөгчидмэдүүлжээ. МАН-ын бүлэг ямар байрсуурьтай байгаа вэ?

 -Бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл бидэнд ирээгүй байна. Манай бүлгийн хувьд өмнө нь байр сууриа илэрхийлсэн. Зардал төсвийг хэмнэх, төрийн байгууллагыг цомхон чадварлаг байлгах үүднээс яамдын орон тоог нэмэхгүй байх ёстой. Түрүүчийн парламентад гишүүдийн гаргаж   байсан    саналыг харгалзаж үзэх байх гэж найдаж байна. МАН дангаар Засгийн газрыг байгуулж байх үед Ерөнхий сайдаас бусад нь УИХ-ын гишүүн байх шаардлагагүй гэсэн байр суурийг өмнөх парламентын гишүүд барьж байсан. Тийм хуулийн төсөл санаачилж байсан. Ерөнхийлөгч ч бас тийм байр суурьтай байсан. Энэ бүхнийг харгалзах ёстой гэж бүлэг үзэж байгаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.