Д.Баттулга Банкгог хотын ИТХ-ын төлөөлөгчидтэй уулзлаа
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга
2015.09.04

Д.Баттулга Банкгог хотын ИТХ-ын төлөөлөгчидтэй уулзлаа

Нийслэлийн ИТХ-ын даргын урилгаар Тайланд улсын Бангкок хотын ИТХ- ын Нэгдүгээр орлогч дарга Канинторн Вонгсарожан тэргүүтэй хурлын төлөөлөгчид Улаанбаатар хотод зочилж байна.

Өчигдөр нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга "Бидний урилгыг хүлээн авч Монголын сайхан оронд зочилсон та бүхэнд талархал илэрхийлье. Улаанбаатар,      Бангкок хотууд ах дүүгийн харилцаа тогтоосны 16 жилийн ой тохиож байна. Анх 1999 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотын ИТХ- ын төлөөлөгчид Бангкок хотод айлчилж байснаас хойш хоёр хотын хамтын ажиллагааны хүрээнд, төлөөлөгчид харилцан айлчлал хийсээр ирсэн.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард миний бие танай хотод айлчилж, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан нь бидний харйлцааг шинэ шатанд хүргэсэн" хэмээн тодотгон хэллээ.

Мөн нийслэлийн ИТХ-ын үйл ажиллагаа хэрхэн явагддаг талаар товч мэдээлэл ‘ өгсөн юм. Харин ноён Канинторн Вонгсарожан   "Биднийг халуун дотноор угтан хүлээж авч буй та бүхэнд талархаж байна. Хоёр хотын байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд оюутан залуусын солилцоогоор хоёр улсын түүх соёлтой танилцах сайхан үйл явдал болсон.

Харин энэ удаагийн айлчлал бидний харилцааг гүнзгийрүүлэх, цаашлаад хоёр улсын хоорондын харилцааг өргөжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна" гэлээ. Уулзалтын үеэр Бангкок хотын ИТХ-ын эрүүл мэндийн хорооны дарга нийслэлийн эрүүл мэндийг  хариуцдаг салбарынхантай уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Хүсэлтийн дагуу хамтарсан уулзалт товлохоор боллоо.

Тус уулзалтын    дараа нийслэлийн     Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын   асуудал хариуцсан орлогч С.Очирбат төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хот байгуулалтын асуудлаар  цаашид хэрхэн хамтран   ажиллах  талаар харилцан санал солилцлоо. Бангкок    хотын    ИТХ-ын Нэгдүгээр       орлогч   дарга тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлал     есдүгээр сарын 06 хүртэл үргэлжилнэ гэж нийслэлийн      ЗДТГ-ын Хэвлэл, олон     нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.